Э.Бат-Үүл намын бүлгээ шүүмжлэв

Хуучирсан мэдээ: 2021.02.21-нд нийтлэгдсэн

Э.Бат-Үүл намын бүлгээ шүүмжлэв

Э.Бат-Үүл намын бүлгээ шүүмжлэв

Цагтаа хууль баталж, УИХ-ын гишүүнээр ажиллаж явсан Э.Бат-Үүл өнөөгийн УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүдийн арчаагүйг гайхаж, нүүр хуудсаараа дамжуулан “жиргэв” .

Тэрбээр “Манай намын залуус улс төрийг арилжаа наймаа болгодог болсон үеэс Ардчилсан нам маань МАН-ын дагуул нам болж эхэлвэй!. МАН-д сөрөг хүчин болох биш дотроо улс төр тоглоод л!. УИХ -дахь бүхэл бүтэн бүлэг нь ганц Доржханд гишүүнтэй тэнцэхгүй бна шүү дээ!. Хэзээ ч ийм арчаагүй бсангүй!” гэсэн юм.

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн даргаар Д.Ганбат гишүүн ажилладаг бол бүрэлдэхүүнд нь УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Ц.Туваан, Ш.Адьшаа, О.Цогтгэрэл, Ж.Батсуурь, Н.Ганибал нар харъяалагддаг.

Уг нь улс төрийн нам УИХ-д бүлэгтэй байна гэдэг том боломж. Гэвч Ардчилсан намыг гаднаас нь МАН, дотроос нь Ерөнхийлөгч Х.Баттулга хатган, үймүүлсээр өнөөдөр хоёр удирдлагатай болж, гишүүд нь хэний талд орохоо мэдэхгүй болтлоо будилаад буй.

Бодлого ярихаар “Эхлээд намаа төвхнүүлчихээд бодлого ярьж, томроорой” гэж тодрох гишүүд МАН дотор олон бий. Тиймдээ ч УИХ дахь Ардчилсан намын бүлгээс эрх баригч хүчинд хандан хэчнээн зөв зүйтэй шаардлага тавилаа ч хүчгүйдэх нь олонтаа.

Одоо харин Улаанбаатар хотын захирагч асан Э.Бат-Үүлийн хатуу боловч үнэн үгийг хүлээн авч, намаа нам шиг болгохын төлөө гишүүн бүр хүчин чармайлт гаргахгүй бол Ерөнхийлөгчийн сонгууль хаалга тогшиж эхэллээ.

Сонгууль эхлэхэд нам дотроо хэрүүлтэй учраа олоогүй байвал өрсөлдөгч намд л илүү ашигтай тусна. Хэрүүлтэй айлаас хүн бүр дөлдөг, түүнтэй адил хэрүүлтэй айлаас төрийн тэргүүнийг сонгохыг хэн хүсэх билээ дээ.

Нөгөө талдаа нэг нам хүчтэй хяналтгүйгээр эрх баригчийн статусаа үргэлжлүүлэх нь улсын хөгжилд ямар их хор хохирол учруулж байна вэ гэдгийг авлигын индексээр Монгол Улс өмнөх жилүүдийнхээс ухарснаас эхлээд иргэдийн амьжиргаа доройтож, эрх баригчдын хөрөнгө орлогын хэмжээ өсч буйгаас харж болохоор буй.

Г.ХОРОЛ

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
33
ТэнэглэлТэнэглэл
10
ЗөвЗөв
8
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж