УИХ-ын дарга Clubhouse-аар ярилцана

Хуучирсан мэдээ: 2021.02.21-нд нийтлэгдсэн

УИХ-ын дарга Clubhouse-аар ярилцана

УИХ-ын дарга Clubhouse-аар ярилцана

Сүүлийн үед текст бичилгүйгээр ярьж болдог, аудио-чат хэлбэрийн цахим хэрэглүүр буюу “Clubhouse” аппликейшн хүмүүсийн сонирхлыг ихэд татаж байгаа. АНУ-ын тэрбумтан Илон Маск саяхан ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг “Clubhouse” сүлжээнд ярилцлагад уриад амжсан. Тэгвэл тус хэрэглүүрт Даваа гаригт /2021.2.22-ны 18.00 цагт/ тун сонирхолтой хэлэлцүүлэг өрнөх нь. Учир нь, УИХ-ын дарга Г.Занданшатар, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, "DeFacto ярилцлага"-ын хөтлөгч, эдийн засагч, нийтлэлч Д.Жаргалсайхан нар оролцож, боловсролын салбарын талаар ярилцах нь ээ.

Хэлэлцүүлэгт багш, сурган хүмүүжүүлэгч, эрдэмтэн, судлаач, эцэг, эхчүүд  хэн ч байсан оролцож, санал бодлоо солилцох, сонирхсон асуултдаа хариулт авах боломжтой юм.

Р.ДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж