30 жилийн өмнө үхсэн өмхий хүрэнг колонын аргаар амилуулжээ

Хуучирсан мэдээ: 2021.02.21-нд нийтлэгдсэн

30 жилийн өмнө үхсэн өмхий хүрэнг колонын аргаар амилуулжээ

30 жилийн өмнө үхсэн өмхий хүрэнг колонын аргаар амилуулжээ

АНУ-ын эрдэмтэд 30 жилийн өмнө үхсэн өмхий хүрэнг колонын аргаар амилуулж чаджээ. Эрдэмтдийн үзэж байгаагаар энэ бол түүхэн үйл явдал, шинэ эриний эхлэл гэнэ. Учир нь нэн ховордоод буй амьтанг тийнхүү колоны аргаар амилуулж чадсан анхны тохиолдол нь энэ аж.

Хар хөлт өмхий хүрэн Уйллагийн хөлдөөсөн эсүүдийг ашиглан түүнийг дахин амилуулсан байна. Шинээр амилсан өмхий хүрэнд Элизабет Анне хэмээн нэр хайрлажээ. Мөн эрдэмтэд түүнийг үржилд орж, өөрийн нэн ховордож буй зүйлийг аврах чадвартай хэмээн үзэж байгаа аж.

АНУ-ын нэн ховордсон амьтдын нэг болох хар хөлт өмхий хүрэнг 1979 онд албан ёсоор устан үгүй болсон хэмээн үзэж байсан юм. Гэвч хоёр жилийн дараа Вайоминг мужид цөөн тооны хар хөлт өмхий хүрэн аж төрж буйг эрдэмтэд илрүүлэн үржүүлэх, аврах ажлыг эхлүүлсэн аж. Тус зүйлийн өмхий хүрэнгүүд маш эмзэг бөгөөд тун цөөн үлдсэн тул өнгөрсөн оны наймдугаар сард болзошгүй аюулаас сэргийлэн 120 хар хөлт өмхий хүрэнд туршилтын Covid-19 өвчний эсрэг вакцин тарьжээ.

Ийнхүү нэн ховордсон амьтанг колонын аргаар амжилттай дахин төрүүлсэн нь цаашид бусад нэн ховордсон амьтдыг устаж, үгүй болохоос сэргийлэхэд нэн тустай алхам боллоо хэмээн эрдэмтэд ам сайтай байна.

Эх сурвалж: UNILAD

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
ЗөвЗөв
5
ХөөрхөнХөөрхөн
5
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж