Москвагийн шүүх Оросын сөрөг хүчний төлөөлөл Алексей Навальныйг 94 настай ахмад дайчинг өнгөрсөн зун “утсан хүүхэлдэй, урвагч” хэмээн доромжилсон хэрэгт буруутган 850 мянган рублиэр торгох, мөн хоёр жил зургаан сар хорих тогтоол гаргасан байна.
Шүүхийн шийдвэр өчигдөр (2021.02.20) гарсан ба 850 мянган рубль бол дээрх гэмт хэрэгт ногддог дээд торгууль буюу 950 мянган рублийн хөнгөрүүлсэн хэлбэр аж.
Навальныйг хүн гүтгэсэн гэх хэргийн шүүх хурал энэ сарын 5-нд эхэлсэн. Хэрэг явдлыг тодруулбал, дэлхийн II дайнд улаан армийн удирдлага дор байлдаж явсан Беларусийн партизан Игнат Артеменко өнгөрсөн жил ОХУ-ын Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжсэн сурталчилгааны бичлэгт оролцжээ. Үндсэн хуулийн өөрчлөлтийг баталснаар Путин хэрвээ өөрөө хүсвэл 2024 оноос хойш дахин хоёр ч удаа Ерөнхийлөгчид нэр дэвших боломжтой болсон юм. Харин Навальный тэрхүү сурталчилгааны бичлэгийн талаар цахим орчинд үзэл бодлоо илэрхийлж, бичлэгт оролцсон хүмүүсийг “Авлигачдын гар хөл”, “Ухамсар дорой урвагчид” хэмээн тодорхойлжээ. Түүнчлэн энэ сарын 5-нд болсон шүүх хуралдааны үеэр Навальный ахмад дайчны хамаатан садан болон прокурорыг "Миний эсрэг утсан хүүхэлдэй болсон та нар тамд шатаг” хэмээн хараасан юм.
Шинэ хуулийн дагуу гүтгэн доромжилсон гэмт хэрэгт хоёр жил хүртэл хорих, 950 мянган рублиэр торгох ял оноодог аж. Харин Навальныйн өмгөөлөгч хууль өөрчлөгдөн батлагдахаас өмнөх үйл явдалд ял оноох нь буруу хэмээн мэтгэлцэж байсан билээ.
Түүнчлэн энэ сарын эхээр Навальныйг тэнсэн харгалзах ялын хугацаагаа дуусаагүй байхад хил давсан хэрэгт буруутган хорих шидвэр гарсныг болон тус шийдвэрийг эсэргүүцсэн дипломатчдыг нь албадан нутаг буцаасанд Европын хобоо бухимдаж, хориг арга хэмжээ авахаар ярилцаж эхэлсэн билээ.
Эх сурвалж: RT.COM
Холбоотой мэдээ