С.Амарсайхан: Шинжилгээний хариу улам хурдан гардаг болно

Хуучирсан мэдээ: 2021.02.21-нд нийтлэгдсэн

COVID-19

С.Амарсайхан: Шинжилгээний хариу улам хурдан гардаг болно

С.Амарсайхан: Шинжилгээний хариу улам хурдан гардаг болно

"Нэг хаалга-Нэг шинжилгээ" арга хэмжээ хэрхэн хэрэгжиж байгаатай танилцахаар Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр /2021.2.21/Баянзүрх дүүргийн 18-р хороо, 84 дүгээр сургууль дахь суурин шинжилгээний баг дээр ажиллалаа.

Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан Бүх нийтийн бэлэн байдлын үед иргэдэд ямар асуудал тулгамдаж буйг сонслоо. Иргэд шинжилгээний хариу 24 цагт гарч байгаа болохоор ямар нэгэн асуудал, хүндрэл үүсэхгүй байна гэв. Харин Шадар сайд "Одоогоор бид 400 гаруй өрхөөс шинжилгээ аваад байна. Үүнд худалдаа үйлчилгээ зэрэг хүнтэй байнга харьцдаг салбарынхан давхардсан тоо ч багтаж байгаа. Цаашид шинжилгээний хариу улам хурдан гардаг болно. Мөн Covid-19-тэй холбоотой мэдээлэл цаг тутамд шинэчлэгдэн, tsahimmongol.com сайтад орж байх болно" гэлээ.

Нийслэлийн 84 дүгээр сургуульд байрлах шинжилгээ авах байранд өдөрт 1000 хүнээс шинжилгээ авах бөгөөд 18.00 цаг хүртэл ажиллах аж.

Харин шинжилгээ авахад ашиглаж буй ариутгагч бодисын хангамж муу байгаагаас ажилтнууд өөрсдөө гаргаж байна гэв. Тиймээс Шадар сайд С.Амарсайхан энэ асуудалд онцгойлон анхаарахаа мэдэгдлээ.

Шадар сайд С.Амарсайхан "Нэг хаалга-Нэг шинжилгээ" арга хэмжээ хэрхэн явагдаж байгааг БЗД-ийн 18-р хороо, 84 дүгээр сургууль дээрх суурин шинжилгээний баг дээр биечлэн очиж шалгалаа

Posted by Монгол Улсын Шадар сайдын мэдээлэл on Saturday, February 20, 2021

Р.ДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж