НЭМЭЛТ:
Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар өнөөдөр Covid-19-ийн тархалтын түвшин тогтоож, төрийн байгууллага, иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг зохицуулах түр журмыг баталлаа.
Тархалтын түвшинг дөрвөн өнгөөр ангилж, тус бүрт нь төрийн байгууллага, иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг нарийвчлан зохицуулжээ.
–Ногоон түвшин /Сүүлийн 28 хоногт шинээр халдвар бүртгэгдээгүй. Төрийн байгууллага, иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг хязгаарлахгүй, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх арга хэмжээ хэрэгжүүлнэ/
–Шар түвшин /зөөвөрлөгдсөн, алаг цоог тархалттай. Сүүлийн 14 хоногт бүртгэгдсэн болон зөөвөрлөгдсөн тохиолдол нь цаг хугацаа, байршил, тархвар судлалын хувьд хоорондоо холбоогүй байх. Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт бүрэн эсвэл хэсэгчилсэн байдлаар шилжүүлж, төрийн байгууллага, иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд тодорхой хүрээнд хорио цээр, хязгаарлалтын дэглэм тогтооно/
–Улбар шар түвшин /Халдвар голомтот тархалттай. Сүүлийн 14 хоногт бүртгэгдсэн тохиолдол болон голомт нь цаг хугацаа, байршил, тархвар судлалын хувьд хоорондоо холбоотой, тодорхой хүн амын хүрээнд хязгаарлагдсан. Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт бүрэн эсвэл хэсэгчилсэн байдлаар шилжүүлж, төрийн байгууллага, иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд тодорхой хүрээнд хорио цээр, хязгаарлалтын дэглэм тогтооно/
–Улаан түвшин /Халдвар хүн амын дунд өргөн тархалттай. Сүүлийн 14 хоногт бүртгэгдсэн тохиолдол нийт хүн амын дунд тархсан.
– Шинээр батлагдсан тохиолдлын 25-аас дээш хувьд халдварын эх уурхай тодорхойгүй буюу тархвар зүйн холбоогүй
– 10 мянган хүн тутамд өвчлөлийн түвшин 5.1-ээс их. PCR шинжилгээний эерэг илэрсэн хувь 2.1-ээс их
– 10 мянган хүн амд эмнэлэгт хэвтэлтийн түвшин 5-аас их
– 10 мянган хүн амд нас баралтын түвшин 0.1-ээс их. Улаан түвшинд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт бүрэн эсвэл хэсэгчилсэн байдлаар шилжүүлж, төрийн байгууллага, иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг хязгаарлан, хорио цээр, хязгаарлалтын дэглэмийг тусгайлсан журмаар зохицуулна/
2021 оны хоёрдугаар сарын 23-ны өдрөөс Шар түвшинд шилжих юм. Ингэснээр цахим тоглоомын газар, хүүхдийн тоглоомын төв, диско баар, өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа, аялал зугаалга/гэр бүлээс бусад/ уралдаан, тэмцээн зохион байгуулахаас бусад бүх үйл ажиллагаа нээгдэж, хэвийн горимоор ажиллах боломжтой болж байна. Эдгээр хязгаарласан үйл ажиллагаануудыг эрүүл мэндийн байгууллагын эрсдэлийн үнэлгээнд үндэслэн нээх эсэхийг тухай бүрт шийдвэрлэнэ.
Засгийн газар ээлжит бусаар хуралдаж байна
ээлжит бусаар Улаанбаатар хотын хэмжээнд хэрэгжиж буй хатуу хөл хорионы дэглэм хоёрдугаар сарын 23-нд 06.00 цагаас эхлэн сулрахтай холбогдуулж, Засгийн газар яг одоо ээлжит бусаар хуралдаж байна.
Улсын онцгой комисс өчигдөр хуралдаж, аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг нээхээ мэдэгдсэн. Ингэхдээ ажиллах аж ахуй, нэгж нь Засгийн газраас батлах журмыг мөрдөх ёстойг танилцуулсан юм. Тодруулж хэлбэл, Засгийн газар энэхүү нийтлэг журмыг хэлэлцэж буй аж.
Холбоотой мэдээ