Covid-19: 52 хүнээс илэрсэнээс 24 нь массаас батлагдав

Хуучирсан мэдээ: 2021.02.21-нд нийтлэгдсэн

COVID-19

Covid-19: 52 хүнээс илэрсэнээс 24 нь массаас батлагдав

Коронавирусийн нөхцөл байдлын талаарх 11.00 цагийн мэдээлэл

Коронавирусийн нөхцөл байдлын талаарх 11.00 цагийн мэдээлэл

Posted by News.mn on Saturday, February 20, 2021

Covid-19 халдварын талаарх нөхцөл байдлын ээлжит мэдээллийг өнөөдөр /2021.2.21/ хийлээ.


ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:

-Энэ сарын 20-нд 44018 хүнд PCR шинжилгээ хийлээ. Үүнээс 52 хүнд Covid-19 вирус илэрсэн. Шинээр бүртгэгдсэн тохиолдлын 24 нь "Нэг хаалга, нэг шинжилгээн"-ний хүрээнд илэрсэн бөгөөд 15 нь анхных, ес нь батлагдсан тохиолдлын хавьтлууд байлаа.

"Нэг хаалга нэг шинжилгээ"-ний хүрээнд 10 хоногт нийт 78 тохиолдол бүртгэгдсэн байна. Үүний 41 -нь анхны, 37 нь ойрын хавьтал байлаа. Өнөөдөр шинээр илэрсэн тохиоллын 24 нь өмнөх тохиолдлуудын хавьтлууд байлаа.

Сүүлийн 24 цагт Яармагийн 300 ортой эмнэлгээс 18 хүн эдгэрч, гэртээ гарсан. Улсын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдлын тоо 2638 болсноос 1864 нь эдгэрч, 759 хүн эмчлэгдэж байна. Улаанбаатар хотод нийт кластер өвчлөлийн тоо 1798, улсын хэмжээнд кластер өвчлөлийн тоо 2124 болсон. Ойрын хавьтлын тоо сүүлийн хоногт 117-оор нэмэгдэж 829, хоёрдогч хавьтал 1312 хүнийг ажиглан тусгаарлаж байна.

Хэвлэлийн хурлын үеэр сэтгүүлч "Халдвар авсан эхээс төрсөн нярайн биеийн байдал ямар байгаа вэ" гэсэн асуулт тавихад ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Халдвартын клиникт амаржсан хоёр эх хүүхэдтэйгээ хэвтэж байгаа. Нэг нярай халдварт өртсөн. Ээж нярай хоёр халдварт өртсөн ч эмчилгээ сайн авч, биеийн байдал сайжирсан. Нөгөө ээж халдварт өртсөн ч нярай өвчлөөгүй. Эх нярайн биеийн байдал сайн байгаа" гэлээ.

Засгийн газрын Хэвлэл мэдээллийн олон нийттэй харилцах албаны дарга Ц.Ганзориг: 

-Орон зайн дүн шинжилгээний багийн хийсэн үнэлгээгээр  Чингэлтэй дүүргийн 2, 3, 6, 12, 13 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 16, 18, Баянзүрх дүүргийн 8, 16, 25, 26 дугаар хороонд халдвар илрэх магадлал өндөр гэсэн дүгнэлт гарсан. Тиймээс халдварын эрсдэл өндөр байгаа дээрх хороодод хэсэгчилсэн хөл хориог үргэлжлүүлж магадгүй тул халдварын эрсдэлтэй хороодод амьдарч байгаа иргэдийг гэрээсээ ажиллахад анхаарах хэрэгтэй.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжөөр 21-ээс дээш хоногоор халдвар илрээгүй бол ногоон бүсэд тооцогддог. Манай 21 аймаг ногоон бүсэд тооцогдож байгаа. Тиймээс 21 аймгийн цэцэрлэг сургууль зэрэг бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг гуравдугаар сарын 10-наас эхлэх чиглэлийг өгсөн. Үүнийг Улаанбаатар хотод гуравдугаар сарын 10-наас хичээл эхлэх нь гэж ойлгож магадгүй. Эрсдэлийн үнэлгээг дахин хийж үзээд, Улаанбаатар хотод хэзээ тахимын хичээлийг эхэлж болох талаарх үнэлгээг хараад Улсын онцгой комисс, Засгийн газар шийдвэрлэнэ.

Харин гуравдугаар сарын 1-нийг хүртэл Улаанбаатар хотоос гарах хөдөлгөөн хязгаарлагдмал байгаа. Хүндэтгэн үзэх шалтгаантай иргэд PCR-ийн шинжилгээ өгөөд хотоос гарч болно. Мөн хүндэтгэн үзэх шалтгаантай хүн Улаанбаатарт ирэх бол тухайн аймгийн Онцгой комиссоос зөвшөөрөл авч нэвтэрнэ.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ХарамсалтайХарамсалтай
3
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж