H5N8 вирус хүнд халдсан анхны тохиолдол бүртгэгдэв | News.MN

H5N8 вирус хүнд халдсан анхны тохиолдол бүртгэгдэв

H5N8 вирус хүнд халдсан анхны тохиолдол бүртгэгдэв

H5N8 вирус хүнд халдсан анхны тохиолдол бүртгэгдэв

Шувууны ханиадны H5N8 вирус хүнд халдварласан хамгийн анхны тохиолдол ОХУ-д бүртгэгдсэнийг ДЭМБ-д мэдээлжээ. Шувууны ханиад үүсгэгч H5N8 вирус Орост төдийгүй Европ, Хятад, Ойрхи Дорнод, Умард Африк тэргүтэй орнуудад сүүлийн хэдэн сард тархсан ч хүнд халдварлаж байсан удаагүй юм. Шувууны ханиадны бусад H5N1, H7N9, H9N2 гэх мэт вирусүүд өмнө нь хүнд халдварлаж байсан удаатай ч H5N8 вирус хэзээ ч хүнд халдварлаж байгаагүй аж.

ОХУ-ын мэдээлснээр шувуунаас хүнд халдсан халдварын анхны тохиолдол хэдэн сарын өмнө бүртгэгдсэн ч шинжилгээний хариуг баталгаажуулсны дараа ДЭМБ-д мэдэгдсэн нь цаг хугацааны хувьд нэлээд хоцорчээ.

Үйл явдлыг тодруулбал, Оросын өмнөд нутгийн шувууны фермийн долоон ажилчин өнгөрсөн оны арванхоёрдугаар сард H5N8 вирусээр өвчилжээ. Түүнээс хойш халдвар нэмэгдээгүй бөгөөд өвчтөнүүдийн биеийн байдал өдгөө хэвэндээ орсон байна.

ДЭМБ-ын мэдээлснээр халдвар авсан хүн шинж тэмдэггүй өвчилдөг бөгөөд хүнээс хүнд халдсан тохиолдол одоогоор бүртгэгдээгүй байна. Цаашид тус вирусийн тухай илүү их мэдээлэл цуглуулахын тулд эрдэмтэд нутгийн эрх баригчидтай нягт холбоотой ажиллаж байгаа аж.

Ийнхүү H5N8 вирус хүнд халддаг нь тодорхой болсоноос хойш Сибирийн Вектор хүрээлэн тус вирусийн эсрэг вакцин бүтээж, туршилтыг нь яаралтай эхлүүлэх зорилго тавин ажиллаж эхэлжээ.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
БурууБуруу
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Anhaaraasai ! 2021-02-21 66.181.183.201

Haldvarlana shuu dee Haldvarlana Manaihni zarim n tsonhooroo shuvuu, tagtaa hoollood bgaa sh de Ene bol ymar ch ersdeld hurgej medeh teneglel shu !

Avatar

Зочин 2021-02-21 66.181.183.201

Haldvarlana shuu dee Haldvarlana Manaihni zarim n tsonhooroo shuvuu, tagtaa hoollood bgaa sh de Ene bol ymar ch ersdeld hurgej medeh teneglel shu !

Avatar

Зочин 2021-02-21 185.220.101.203

!! Шилдэг эротик клубт тавтай морилно уу — https://tinyurl.com/y9mh59ld

Avatar

Termergen 2021-02-21 202.21.108.58

Манайд ямар хамаа байна, манайд шувуун аж ахуй гэх зүйл тун бага. Шувууны ААНэгж газар улсад санаа зовох асуудал

Avatar

Зочин 2021-02-21 192.82.77.238

хүнд халдсан гээд байна гэхдээ чамд халдахгүйлдээ мал

Avatar

Зочин 2021-02-21 192.82.73.10

Хувхай хар Хятад, Орос хоёр яах гэнд байна аа, лайнууд чинь.

Avatar

Зочин 2021-02-21 192.82.76.167

manai orosiin hamaatnuud yu geh n ve. hujaad garsan bol yu geh baisan bol?

Avatar

иргэн 2021-02-21 66.181.177.115

монгол анхаарах хэрэгтэйг илтгэж байна шүү.

Avatar

zochin 2021-02-21 202.55.188.40

ene orosuudaas muu muuhai yum garah yumaa, covid orosoos l manaid orj irsen shuu

Avatar

Зочин 2021-02-21 192.82.77.238

харин тиймээ хэлээд юүхэв одоо дүү нар нь тэрийн олоод аваад ирнэ

Avatar

Зочин 2021-02-21 103.57.95.133

Анх хятад дэлхийн өнцөг булан бүрт онгоцоор хүн явуулсан. Хятад хөл хориог тогтоосон бол онгоцоор яахан хятадууд явах вэ дээ. Коронавиоус бол хятадаас гарсан.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж