Маргааш "AstraZeneca", "Pfizer" вакцин ирнэ

Хуучирсан мэдээ: 2021.02.21-нд нийтлэгдсэн

Маргааш "AstraZeneca", "Pfizer" вакцин ирнэ

Маргааш "AstraZeneca", "Pfizer" вакцин ирнэ

Хөл хориог дуусгаад буюу энэ сарын 23-наас эхлэн Covid-19-ийн эсрэг вакцинжуулалт эхэлнэ. Монгол Улс нь дөрвөн төрлийн вакцин оруулж ирэх бөгөөд эхний хоёр нь маргааш /2021.2.22/ ирэх юм. Тухайлбал, маргааш Энэтхэг улсаас 150 мянган тун "AstraZeneca"-гийн вакцин буух юм. Тус вакиныг “COVAX” хөтөлбөрийн хүрээнд үнэгүй оруулж ирж байгаа.

Мөн БНСУ-аас 125 мянган хүнд хүрэлцэх "Pfizer" -ын вакциныг тээвэрлэн авч ирнэ.

Цаашид олон төрлийн вакцинаас иргэд сонгон хийлгэх боломж бүрдэх юм. Мөн БНХАУ-аас тусламжаар тодорхой хэмжээний вакцин оруулж ирэх бөгөөд ямар хэмжээний вакцин ирэх нь одоогоор тодорхойгүй байгаа. Түүнчлэн албан бус эх сурвалжийн өгч буй мэдээллээр ОХУ-аас ч мөн вакцин хандивлах саналаа илэрхийлээд байгаа юм. ОХУ-аас Монголд Улсад 20 мянган хүн тун буюу 10 мянган хүнийг дархлаажуулах "Спутник-V" вакциныг нийлүүлэхээр болжээ.

Дашрамд дурдвал, вакцины эхний тунг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хийлгэж ард иргэдээ вакцин хийлгэхийг уриална гэдгээ мэдэгдсэн. Мөн Эрүүл мэндийн сайд С.Энхболд "AstraZeneca" вакциныг хийлгэнэ гэдгээ хэлсэн юм.

Р.ДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж