Ихэнх нутгаар цасан болон шороон шуургатай | News.MN

Ихэнх нутгаар цасан болон шороон шуургатай

Ихэнх нутгаар цасан болон шороон шуургатай

Ихэнх нутгаар цасан болон шороон шуургатай

Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан урьдчилсан мэдээллээр шинэ долоо хоногт цаг агаар таагүй,  цасан болон шороон шуургатай байх нь ээ.

Тодруулбал,  маргааш өдөртөө Монгол-Алтайн уулсаар, шөнөдөө говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орох нь.

Салхи зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч, шороон шуурга шуурна.

Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Ерөө голын хөндийгөөр 27-32 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 22-27 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 3-8 градус, Монгол-Алтайн уулархаг нутаг, Хангайн нурууны өвөр бэл, Их нууруудын хотгороор 11-16 градус, бусад нутгаар 16-21 градус хүйтэн. Өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 13-18 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 8-13 градус хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 3-8 градус дулаан, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон цас багатай, энгэр ээвэр газраар 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар 3-8 градус хүйтэн байна.

Харин хоёрдугаар сарын 23-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 24-нд Хэнтэйн уулархаг нутаг болон Онон, Улз голын сав газраар ялимгүй цас, 25-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 26-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 23, 24-нд нутгийн зарим газраар секундэд 14-16 метр, 25-нд Алтайн салбар уулсаар, 26-нд нутгийн баруун хагаст секундэд 16-18 метр хүрч, шороон шуурга шуурна.

Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 24-29 градус, өдөртөө 11-16 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 5-10 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 3 градус хүйтнээс 2  градус дулаан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-02-21 130.253.28.14

SHINJILGEE-KONDOM.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж