Нийслэлийн Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэгт Covid-19-өөр хөнгөн өвчилсөн 335 хүн эмчлүүлж буй. Тус эмнэлгийн гурван ажилтнаас өнөөдөр Covid-19 илэрлээ. Өчигдөр энэхүү эмнэлгийн нэг ажилтан халдвар авсан нь батлагдсан.
Эмнэлгийн нөхцөл байдалтай танилцахаар өчигдөр Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн бодлогын хэрэгжилтийн газар буюу хуучнаар тус яамны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Б.Буянтогтох очоод хавьтал болсон байна. Тэрбээр утсаа салгаад олдохгүй байгаа гэсэн мэдээллийг эх сурвалж хэллээ.
Холбоотой мэдээ