Гадаадаас ирэх иргэдийн нислэгийн тасалбарын үнийг 10 хүртэл хувиар хөнгөлж, нислэгийн суудлын тоог нэмэгдүүлэхээр болжээ. Өнөөдрийн байдлаар эх орондоо ирэх хүсэлт гаргасан 10 мянга орчим иргэн байгаагаас 60 хувь нь БНСУ зэрэг Азийн орнуудаас байна. Харин 1500 орчим нь АНУ-аас бол үлдсэн хэсэг нь бусад орноос эх орондоо ирэхээр хүсэлт гаргажээ.
Гаднаас ирж буй иргэдэд тусгаарлах байрны гурван төрлийн сонголт өгөхөөс гадна Covid-19-ийн мутацид орсон халдвар бүртгэгдсэн улс орноос эх орондоо ирсэн иргэдийг 14 хоног, бусад иргэдийг 10 хоног тусгаарлана гэr Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан мэдээллээ.
УОК-ын шийдвэрийн дагуу ирэх гуравдугаар сард нийт 12 удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэж, 1920 иргэнээ татан авахаар төлөвлөөд байна. Үүнд:
Гуравдугаар сарын 2-нд Сөүл-Улаанбаатар
Гуравдугаар сарын 4-нд Сөүл-Улаанбаатар /транзит/
Гуравдугаар сарын 5-нд Нурсултан-Улаанбаатар
Гуравдугаар сарын 11-нд Токио-Улаанбаатар
Гуравдугаар сарын 12-нд Сөүл-Улаанбаатар
Гуравдугаар сарын 15-нд Токио-Улаанбаатар
Гуравдугаар сарын 17-нд Франкфурт-Улаанбаатар
Гуравдугаар сарын 18-нд Франкфурт–Улаанбаатар
Гуравдугаар сарын 24-нд Сөүл-Улаанбаатар
Гуравдугаар сарын 25-нд Токио-Улаанбаатар
Гуравдугаар сарын 28-нд Сөүл-Улаанбаатар /транзит/
Гуравдугаар сарын 31-нд Сөүл-Улаанбаатар чиглэлд тусгай үүргийн нислэг үйлдэнэ.
Холбоотой мэдээ