Францад сав шилжүүлэн суулгуулсан бүсгүй хүүхэд төрүүлжээ

Хуучирсан мэдээ: 2021.02.20-нд нийтлэгдсэн

Францад сав шилжүүлэн суулгуулсан бүсгүй хүүхэд төрүүлжээ

Францад сав шилжүүлэн суулгуулсан бүсгүй хүүхэд төрүүлжээ

Францад энэ сарын 12-ны Баасан гаригт, төрсөн эхийнхээ савыг суулгуулсан бүсгүй 1 кг 845 гр жинтэй охин төрүүлсэн талаар Суреснес (Hauts de Seine) хотын “Фоч” эмнэлгээс өнгөрсөн Лхагва гаригт мэдээлсэн байна. Энэ нь тус улсад сав шилжүүлэн суулгуулсан эмэгтэй хүүхэд төрүүлсэн анхны тохиолдол болжээ.

“Фоч” эмнэлгийн Эмэгтэйчүүдийн эх барих, нөхөн үржихүйн эмчилгээний тасгийн эрхлэгч, профессор Жан Марк Аюби "Эх, хүүхдийн биеийн байдал сайн байна" хэмээн мэдээлснийг “France Press” агентлаг уламжилсан байна.

Өдгөө 36 настай, Дебора бүсгүйд тус эмнэлгийн багийнхан өнгөрсөн 2019 оны гуравдугаар сард сав шилжүүлэн суулгах мэс ажилбар хийжээ. Тухайн үед бүсгүйн 57 настай ээжээс өөр савны донор болох хүн олдоогүй байна. Жилийн дараа Дебора хүүхэд олжээ.

Профессор Аюбигийн хэлснээр, тэрбээр долоон сар хагас буюу 33 долоо хоногийн дараа ямар ч хүндрэлгүй төрж, охинтой болсон байна.

Эх сурвалж: LE MONDE
Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ГайхмаарГайхмаар
5
ХөөрхөнХөөрхөн
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж