УОК: 2 сарын 23-наас аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг 95% хүртэл нээнэ
Posted by Монгол Улсын Засгийн газар on Saturday, February 20, 2021
Улсын онцгой комисс яг одоо Төрийн ордонд хуралдаж байна. Тус хуралдаанаар өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг хэрхэн бууруулах тухай асуудлыг хэлэлцэж буй юм.
Гамшгаас хамгаалах бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг энэ сарын 23-ны өдөр буюу ирэх долоо хоногийн Мягмар гаригаас сулруулахаар төлөвлөж байгаа билээ.
Улсын онцгой комиссоос хурлын дараа хэвлэлийн бага хурал хийж, олон нийтэд дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөр төлөвлөжээ.
Холбоотой мэдээ