Улсын онцгой комисс (УОК) өнөөдөр (2021.02.20) хуралдаж, гамшгийн зэрэглэлийг бууруулах асуудлыг хэлэлцээд, дагаж мөрдөх түр журмыг тодорхой танилцууллаа. 2021 оны хоёрдугаар сарын 23-наас ААН-үүдийн 95 хувийн үйл ажиллагааг эхлүүлэхээр болжээ.
Шадар сайд, УОК-ын дарга С.АМАРСАЙХАН:
Хоёрдугаар сарын 23-ны өдрөөс эхлэн аль болох ажил, амьдралын хэвийн горимд шилжихтэй холбоотой аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааны бэлтгэл ажлыг хангах, тэдгээртэй холбоотой дүрэм журмыг боловсруулж бэлэн болгоод байна. Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа 10 их наяд төгрөгийн бодлого шийдвэрүүд үргэлжлэн хэрэгжинэ. Өөрөөр хэлбэл, аж ахуйн нэгжүүдийн 95 хувь нь үйл ажиллагаагаа хэвийн явуулна.
Өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг түвшинд шилжүүлж байна. Энэ хүрээнд Covid-19-ийн түвшин тогтоох хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохицуулах түр журмыг боловсруулсан. Энэ дүрмийг боловсруулахад 14 чиглэлийн 86 байгууллагын төлөөллийг оролцуулан ажлын хэсэг байгуулж ажилласан.
Нэгдүгээрт УЛААН ТҮВШИН буюу дөрөвдүгээр түвшин: Энэ нь өнөөдрийн байгаа хатуу хөл хорионы зэрэглэлийн түвшин гэж ойлгож болно. Халдвар хүн амын дунд тархсан үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ.
Хоёрдугаар зэрэглэл буюу ШАР ТҮВШИН: Халдвар голомтот тархалттай. Зөөвөрлөгдсөн, алаг цоог тархалттай. Энэ сарын 23-ны өдрөөс эхлэн бид шар түвшин рүү орно. Ингэснээр шаардлагатай үед хэсэгчилсэн газруудад хязгаарлалтууд тогтоохоос бусад тохиолдол аж ахуй, бизнес, иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагаа хэвийн явагдана. ААН-үүд бүрийн баримтлах журмыг хүргүүлнэ. Эрсдэлийн үнэлгээг тухай бүрт нь бид зарлана. Хүн бүр, байгууллага бүр хичээх цаг ирлээ.
ҮЙЛ АЖИЛЛАГАА НЭЭГДЭХГҮЙ САЛБАРУУД
- уралдаан тэмцээн,
- өргөтгөсөн үзэсгэлэн худалдаа,
- аялал зугаалга (гэр бүлээс бусад)
- диско баар
- цахим тоглоом, хүүхдийн тоглоомын төвүүд
УОК-ын хуралдаанаас бүх шатны сургалт, цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагааг гуравдугаар сарын 10-наас эхлэн үе шаттайгаар нээнэ. Тиймээс эрсдэлийг тооцоолон, бэлтгэл хангах, маш сайн зохион байгуулалт хийсний дараа сургууль, цэцэрлэгийг нээнэ. Гаднаас ирж байгаа иргэдэд тусгаарлах байрны гурван төрлийн сонголт өгнө. Мөн 10-14 хоног тусгаарлана. Халдварын тархалт мутацид орсон орнуудаас ирэх иргэдийг 14 хоног тусгаарлана. Онгоцны тасалбарыг тодорхой хэмжээнд хямдруулахаар болсон.
Холбоотой мэдээ