Сеймийн ордонд дэд маршал М.Гошевскад “Алтан гадас” одон гардуулав | News.MN

Сеймийн ордонд дэд маршал М.Гошевскад “Алтан гадас” одон гардуулав

Сеймийн ордонд дэд маршал М.Гошевскад “Алтан гадас” одон гардуулав

Сеймийн ордонд дэд маршал М.Гошевскад “Алтан гадас” одон гардуулав

Монгол Улс, БНПУ дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тохиолдуулан хоёр орны харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд гаргаж буй идэвх чармайлт, хувь нэмрийг үнэлэн Польшийн Сеймийн дэд маршал М.Гошевскаг “Алтан гадас” одонгоор шагнажээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын 2020 оны арванхоёрдугаар сарын 25-ны 151 тоот зарлигаар олгосон уг одонг энэ сарын 19-нд Сеймийн ордонд гардуулсан байна. БНПУ-ын Сеймийн дэд маршал М.Гошевска нь Польшийн ЭСЯ-ыг Монголд нээх шийдвэр гаргахад гол үүрэг гүйцэтгэж, Польшийн Парламент дахь Монголтой харилцах бүлгийг байгуулахад идэвхтэй оролцож, өөрөө гишүүнээр элсчээ.

Мөн Монголыг сурталчилсан үйл ажиллагааг дэмжин зохион байгуулах зэргээр хоёр талын харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэн гүнзгийрүүлэхэд чиглэсэн олон ажил өрнүүлсэн байна.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zochin 2021-02-20 59.153.115.230

Маш чухал үйл явдал байна. Гадаадад өөрийн улс орноо дэмжүүлэх гэж маш их хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулдаг гэсэн. Харин манайх хэдэн Монголч эрдэмтэдээ ч цалинжуулж, дэмжиж чадахгүй байгаа шүү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж