Монгол Улс, БНПУ дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тохиолдуулан хоёр орны харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд гаргаж буй идэвх чармайлт, хувь нэмрийг үнэлэн Польшийн Сеймийн дэд маршал М.Гошевскаг “Алтан гадас” одонгоор шагнажээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын 2020 оны арванхоёрдугаар сарын 25-ны 151 тоот зарлигаар олгосон уг одонг энэ сарын 19-нд Сеймийн ордонд гардуулсан байна. БНПУ-ын Сеймийн дэд маршал М.Гошевска нь Польшийн ЭСЯ-ыг Монголд нээх шийдвэр гаргахад гол үүрэг гүйцэтгэж, Польшийн Парламент дахь Монголтой харилцах бүлгийг байгуулахад идэвхтэй оролцож, өөрөө гишүүнээр элсчээ.
Мөн Монголыг сурталчилсан үйл ажиллагааг дэмжин зохион байгуулах зэргээр хоёр талын харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэн гүнзгийрүүлэхэд чиглэсэн олон ажил өрнүүлсэн байна.
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ