Төрийн эргэлтийн эсрэг жагсаалын үеэр 20 настай эмэгтэй буудуулжээ | News.MN

Төрийн эргэлтийн эсрэг жагсаалын үеэр 20 настай эмэгтэй буудуулжээ

Төрийн эргэлтийн эсрэг жагсаалын үеэр 20 настай эмэгтэй буудуулжээ

Төрийн эргэлтийн эсрэг жагсаалын үеэр 20 настай эмэгтэй буудуулжээ

Мьянмар улсад энэ сарын 1-ний өдөр зэвсэгт хүчнийхэн улсынхаа ардчилсан удирдагчдыг баривчлан хорьж, хүчээр төрийн эрхийг гартаа авсан билээ. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард парламентын сонгууль шударга бус болсон гэж үзсэн цэргийнхэн ийнхүү төрийн эргэлт хийсэн нь дэлхий нийтийн анхаарлын төвд байна.

Тус улсын иргэд цэргийн дэглэмийг эсэргүүцэн, олон хоног эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж буй юм. Энэ сарын 9-ний өдөр болсон жагсаалын үеэр толгойдоо буудуулсан 20 настай эмэгтэй өчигдөр (2021.02.19) нас баржээ.

Миа Тхве Тхве Кхаин гэх эмэгтэй 20 насны төрсөн өдрөөсөө хоёр хоногийн өмнө буюу хоёрдугаар сарын 9-ний өдөр жагсаалд оролцож байхдаа толгойдоо буудуулж шархадсан аж.

Цэрэг, цагдаагийнхан жагсаалыг тараахын тулд хүч хэрэглээгүй гэж мэдэгдсэн ч саяхан олон нийтэд ил болсон нэгэн бичлэгт бүсгүй цагдаагийнхны цацаж байсан даралтат уснаас нуугдаж, гэнэт газар унаж буй нь бичигджээ. Тухайн үед тэрээр хамгаалалтын дуулга өмссөн байсан аж. Залуу бүсгүйн амиа алдсан явдал тус улсын иргэдийн уур хилэнг улам өдөөж, эсэргүүцлийг нэмэгдүүлж байна.

Эх сурвалж: BBC, The Sun

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХарамсалтайХарамсалтай
4
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

бөбөөчин 2021-02-20 49.0.142.40

Мөнгөний жагсаал гэж xуцалдаач

Avatar

Зочин 2021-02-20 178.17.170.179

!!!!!!! Шилдэг эротик клубт тавтай морилно уу — https://tinyurl.com/y9mh59ld

Avatar

Зочин 2021-02-20 202.55.191.130

idej uugaad baigaa ulsuud archilsan udirdagch baina uu kommunist baina uu idsen ni unen bol barij horih ni zuv!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж