Арабын Нэгдсэн Эмират улсын дэд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Дубайн эмир Мухаммед бин Рашид аль Мактумын охин, гүнж Латифа аавынхаа барьцаанд орсон тухай бичлэг энэ долоо хоногт цацагдсан билээ.
Өдгөө 35 настай гүнж Шэйха Латифа бинт Мохаммед нь АНЭУ-ын бүрэлдэхүүнд багтдаг Дубайн эмиратын захирагч Шэйх Мохаммед бин Рашид аль Мактумын хоёр дахь охин бөгөөд 16 настайгаасаа хойш Арабын ертөнцийн бурангуй, эмэгтэйчүүдийн эрхийг хааж боосон үзлийг эсэргүүцэж, удаа дараа оргон зугтахыг оролдож байсан ч бүтэлгүйтсэн юм. Хамгийн сүүлд тэр 2018 онд хөрш Оман улсаар дамжин гэрээсээ оргож байгаад баривчлагдан, гэрийн хорионд орсон.
Түүний амьд байгаа эсэхийг батлан харуулахыг НҮБ-ын хүний эрхийн дээд комиссар Мишель Бачелет Арабын Нэгдсэн Эмират Улсын засгийн газраас шаарджээ.
Арабын Нэгдсэн Эмират Улсын Лондон дахь Элчин сайдын яам цацагдсан бичлэгийг хуурамч хэмээгээд, “Гүнж өөрийн гэр бүлийнхэн болон эмч нарын халамжид байгаа. Бие, сэтгэл санааны байдал нь сайжирч байгаа тул удахгүй хэвийн амьдралд шилжих болно” хэмээн мэдэгдсэн байна.
АНЭУ-д эмэгтэйчүүд гэр бүл болон эрх баригчдын зөвшөөрөлгүйгээр хилийн чанад руу зорчих боломжгүй байдаг. Хүний эрхийг хамгаалагчид гүнжийг хүчээр буцаасан явдлыг "хүн хулгайлах гэмт хэрэг" гэж үзэж байна.
Эх сурвалж: THE GUARDIAN
Ovgon 2021-02-20 122.201.22.172
islamistuud ohinoo alsan baij ch magadgui zombienuud shuu
Зочин 2021-02-20 178.17.170.179
!!!!!!!!! Шилдэг эротик клубт тавтай морилно уу — https://tinyurl.com/y9mh59ld
Зочин 2021-02-20 213.143.48.234
наад хүн чинь гэр бүл болоогүй хүмүүсийг хамтран амьдрахыг зөвшөөрсөн мөн 21 с дээш насны хүмүүсийг архи уухыг зөвшөөрсөн хууль гаргасан байгаа.мусалман хүн биш.израйльтай харьцаа тогтоосон балай сионист араб.жүүдүүд тэгсэн емиратад ирж хулгай хийгээд зочид буудлын хүмүүс үгээ хэлж байна лээ
zochin 2021-02-20 202.55.188.40
sh aagaad baigaarai umhii hasagaa. Islamiin mulguunuud bol 1500 jiliin omno muhamed geh hulhi zalit etgeediin zohioson gaj s****t nomloliig odoog hurtel itgej dagaj yavdag mulguunuud. Huuhed emegteichuudiig bool met uzej ehiig ni zorchdog huchirhiilegchid. Emiratad ochij uzsen emegteichuud ni hoorhiiloltei geriin tejeever amitan shig bolson gazar bna lee.
Зочин 2021-02-20 203.91.115.51
Барьцаа гэж орчуулахгүй. Хорио, гэрийн хорионд байх. Аав нь түүнийг хорьсон. Эрхийг нь хязгаарласан. Өөрөөр хэлбэл иргэний эрхэнд нь халдсан.
Зочин 2021-02-20 202.131.225.197
manai ohin galzuurch baina geed suuj baigaa baih daa aav ni
зочин 2021-02-20 103.26.194.206
тийм шүү, барьцаа хорио 2-оо ялгаж мэддэггүй сэтгүүлч ичиг ичиг!!