Аавынхаа барьцаанд орсон гүнж амьд эсэхийг батлахыг шаардав

Хуучирсан мэдээ: 2021.02.20-нд нийтлэгдсэн

Аавынхаа барьцаанд орсон гүнж амьд эсэхийг батлахыг шаардав

Аавынхаа барьцаанд орсон гүнж амьд эсэхийг батлахыг шаардав

Арабын Нэгдсэн Эмират улсын дэд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Дубайн эмир Мухаммед бин Рашид аль Мактумын охин, гүнж Латифа аавынхаа барьцаанд орсон тухай бичлэг энэ долоо хоногт цацагдсан билээ.

Өдгөө 35 настай гүнж Шэйха Латифа бинт Мохаммед нь АНЭУ-ын бүрэлдэхүүнд багтдаг Дубайн эмиратын захирагч Шэйх Мохаммед бин Рашид аль Мактумын хоёр дахь охин бөгөөд 16 настайгаасаа хойш Арабын ертөнцийн бурангуй, эмэгтэйчүүдийн эрхийг хааж боосон үзлийг эсэргүүцэж, удаа дараа оргон зугтахыг оролдож байсан ч бүтэлгүйтсэн юм. Хамгийн сүүлд тэр 2018 онд хөрш Оман улсаар дамжин гэрээсээ оргож байгаад баривчлагдан, гэрийн хорионд орсон.

Түүний амьд байгаа эсэхийг батлан харуулахыг НҮБ-ын хүний эрхийн дээд комиссар Мишель Бачелет Арабын Нэгдсэн Эмират Улсын засгийн газраас шаарджээ.

Арабын Нэгдсэн Эмират Улсын Лондон дахь Элчин сайдын яам цацагдсан бичлэгийг хуурамч хэмээгээд, “Гүнж өөрийн гэр бүлийнхэн болон эмч нарын халамжид байгаа. Бие, сэтгэл санааны байдал нь сайжирч байгаа тул удахгүй хэвийн амьдралд шилжих болно” хэмээн мэдэгдсэн байна.

АНЭУ-д эмэгтэйчүүд гэр бүл болон эрх баригчдын зөвшөөрөлгүйгээр хилийн чанад руу зорчих боломжгүй байдаг. Хүний эрхийг хамгаалагчид гүнжийг хүчээр буцаасан явдлыг "хүн хулгайлах гэмт хэрэг" гэж үзэж байна.

Эх сурвалж: THE GUARDIAN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж