Засгийн газраас энэ сарын 23 буюу бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг сулруулахтэй зэрэгцэн иргэдээ вакцинжуулж эхлэх төлөвлөгөө гаргасан. Манай улсын хувьд дөрвөн төрлийн вакцин оруулж ирэхээр гэрээ, хэлэлцээ хийж буй. Эхнээсээ заримынх нь тээвэрлэлтийг хийхээр төлөвлөн ажиллаж байна.
Эхний ээлжид Pfizer болон AstraZeneca вакциныг оруулж ирэх бөгөөд энэ сарын 22-ны үүрээр Монголд буух мэдээлэл байна.
Вакцинжуулалтын ажил эхлэхтэй холбогдуулан олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр хуурамч цахим хаяг, хуудас ашиглан, янз бүрийн мэдээллүүд гарч буй. Вакцины талаар зориуд худал мэдээлэл тараасан тохиолдолд Эрүүгийн хуулиар торгох юм байна.
ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН 13.14 ДҮГЭЭР ЗҮЙЛ. ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ ТАРААХ
"Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ" гэсэн хуулийн заалттай.
Манай улс нийт хүн амынхаа 60 хувийг вакцинжуулахаар төлөвснөөс 20 хувийг нь "Ковакс" хөтөлбөрийн санхүүжилтээр вакцинжуулна. Үлдсэн хувийг нь бусад санхүүжилтээр шийдвэрлэх юм. Харин 0-18 насны нэг сая 200 мянган хүнд вакцин хийхгүй.
Холбоотой мэдээ