
“Монгол модель” агентлагийн загвар өмсөгч А.Чингүүн Сингапурын “Angels” загварын агентлагт ажиллаж байгаад эх орондоо ирсэн. Дөрвөн сар гаран Европ, Оросын моделуудтай хөл нийлүүлэн алхаж Монголынхоо нэрийг гарган юм. Олон улсын хэмжээнд ур чадвараа гайхуулсан тэрбээр загварын мэдлэг, туршлагаа сорих зорилгоор томоохон тэмцээний шалгаруулалтад орон эрхээ авчээ. Энэхүү тэмцээн нь ирэх сард манай улсад зохиогдох “Азийн шилдэг загвар өмсөгч”-ийн тэмцээн ажээ. Шалгаруулалт нийт 60 гаруй орны загвар өмсөгчид өрсөлдөснөөс А.Чингүүн эх орноо төлөөлөн оролцох эрхтэй эрэгтэй моделиор тодорчээ. Тиймээс тэмцээний бэлтгэлээ Сингапурт байхаасаа эхлүүлэн усан спорт, бодибилдингээр хэдийнээ хичээллээд эхэлжээ. Мөн тэрбээр “Азийн шилдэг загвар өмсөгч” тэмцээний дараа гадаадын томоохон агентлагуудтай гэрээ хийхийг зорьж байгаа ажээ. Үүнээс гадна монголын загвар өмсөгчдийг Азийн твцанд гаргах чиглэлд олон ажтл хийхээр төлөвлөжээ.
Г.Даша