ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма өнөөдөр (2021.02.20) ЭМЯ-ны 11.00 цагийн мэдээллийн үеэр сэтгүүлчдийн асуусан вакцинтай холбоотой зарим асуултад хариулт өглөө.
-Covid-19 авсан хүүхдүүдийг вакцинд хэрхэн хамруулах вэ?
-Эсрэг биет үүссэн буюу халдвараар өвдсөн хүмүүсийг эдгэрснээс нь хойш 90 хоногийн дараа вакцин хийх боломжтой. Дэлхий дээр бүтээгдэж буй вакцинууд 18-аас дээш насны хүмүүст хийгдэх заалттай. Энэ вакцинуудыг 16-гаас доош насны хүүхдэд хийх туршилт, судалгаанууд хийгдэж байна. Судалгааны үр дүнгээс хамаарч хийгдэх болно.
-Эхний тунгаар хэдэн хувийн дархлаа тогтох вэ?
-Хоёр тунгаар дархлаажуулна. Манай улсын хүлээж авах вакцин мөн хоёр тунгаар хийгдэнэ. Аливаа вакциныг 2-3 тунгаар дархлаажуулахдаа заасан хугацаанд нь хийж байж дархлаа тогтох үр дүнтэй. Их Британид хийсэн судалгаагаар AstraZeneca вакцин хийсний дараа хэсэг газар урвал илэрсэн тухай мэдээлэл бүртгэгдсэн. Энэ нь вакцины дараа илэрч болох хэсэг газрын урвал илрэх түвшинд байна гэж гэж судалгаагаар дүгнэгдсэн. Бусад түгээмэл илрэх шинж тэмдгүүдэд толгой өвдөх, халуурах зэрэг шинж тэмдгүүд бүртгэгдсэн. Гэхдээ энэ нь хэсэг газар урвал өгөх тохиолдлуудаас цөөн илэрсэн гэж үзсэн. Вакцины дараа илрэх урвалуудыг бид цаг тухайд нь мэдээлж, хариу арга хэмжээ авна.
-Дотоодын хувийн компаниуд вакцин оруулж ирэх боломжтой юу?
-Эм ханган нийлүүлдэг компаниуд вакцин оруулж ирэх тухай асуудал Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулиар зохицуулагддаг. Энэ хуулийг дагаж мөрдөнө. Хамгийн гол дүрэм журам бол тухайн вакцин, эм Монгол Улсын бүртгэлд бүртгэгдсэн байх ёстой. Мөн вакциныг тээвэрлэх, хадгалах нөхцөлийг бүрдүүлсэн байх шаардлагатай.
-Вакцины эхний тунг хийлгэсэн хүн хоёр дахь тунг хийлгэх хүртлээ юу юуг анхаарах шаардлагатай вэ. Архи, тамхи хэрэглэхгүй байх зэрэг хориотой зүйлс бий юү?
-Вакцин хийлгэсний дараа тодорхой хугацаанд мөрдөх зүйлс бий. Манай улс эрс тэс уур амьсгалтай учраас вакцин хийлгэсний дараа дулаан хувцаслана. Вакцин хийлгэсэн газар болон хэсэг газар нь 1-2 хоногийн дараа илрэх хариу урвалыг ажиглаж, түүнд тохирсон хариу арга хэмжээ авахыг иргэдэд зөвлөдөг. Манай улсад оруулж ирэх вакцинуудад архи, тамхийг хориглоно гэсэн заалт байхгүй.
-Вакцинтай холбоотой журмыг өнөөдөр батлах талаар Эрүүл мэндийн сайд мэдээлсэн. Энэхүү журмын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?
-Covid-19-ийн эсрэг вакцин дэлхийд шинэ вакцин учраас бид одоо мөрдөж буй зарим журам, зааварт нэмэлт өөрчлөлтийг цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан хийж байна. Тухайлбал, вакцин хийх өрөө тасалгаа ямар байх, вакцин хийх эмч юуг баримтлах зэрэг дүрэм, журам, зааврыг хийхээр бэлтгэж байна.
-Манай улсад вакцины тусгай зүү тариур хангалттай бий юу?
-AstraZeneca вакциныг нэг удаагийн тариур буюу ДЭМБ-ын шаардлагыг хангасан тариураар хийнэ. Эхний ээлжийн вакциныг тарихад шаардлагатай хэмжээний 0.5 мл-ийн зориулалтын тариур нөөцөд бий. Цаашид хийх тариурууд болон аюулгүй хайрцгийг манай улс захиалсан. Вакциныг тариуртай нь хамт өгдөг.
-Манайд улсад эхний ээлжид оруулж ирэх вакцин мутацид орсон Covid-19-д таарах уу?
-Вакциныг тухайн вирусийн генетикийн мэдээллийг авч хийдэг учраас Covid-19-ийн эсрэг ихэнх вакцин үр дүнтэйг судалгаагаар тогтоосон.
-Вакциныг ямар хүмүүст тарихыг хориглох вэ?
-Аливаа халдварт өвчнөөр өвчилсөн үед вакцин хийлгэхийг хориглоно. Мөн вакцины зааварт тусгагдсан эсрэг заалт бүхий хүмүүсийг хамруулдаггүй. Дархлаажуулалт эхлэхээр тухайн иргэн эмчийн асууж буй асуултуудад үнэн, зөв хариулж байж вакцины зааварт тусгагдсан эсрэг заалттай эсэхийг тодорхой болгодог.
Зочин 2021-02-20 103.212.118.166
" Манай улсад оруулж ирэх вакцинуудад архи, тамхийг хориглоно гэсэн заалт байхгүй ". гэсэн мэдээлэлийг нийтэд мэдээлэх зайлшгүй шаардлага байсан юм уу. Ямар зорилгоор ийм мэдээлэл хийсэн юм вэ. Вакцин үйлдвэрлэгч оронуудад архи тамхи хэрэглүүлээд туршилт хархаахан хийгээгүй шүү дээ.
иргэн 2021-02-20 202.179.26.199
эхлээд УИХ-ын Гишүүд , Төрийн Албаны том Дарга нарт Шахсаны дараа жирийн Иргэд нь Эрэмбээрээ дараа нь Шахуулая,
Монгол улсын иргэн 2021-02-20 202.9.46.190
Монголчууд вакцин хийлгэсэн ч ямар ч эрсдэл гарсах архи, тамхи л хэрэглэж байвал үхэхэд бэлэн ард түмэн юм байна л даа. Төр засаг нь хүртэл ард иргэдээ ингэж доромжилж байхад монголчуудыг хэн хүн гэж үзэх вэ дээ. Хорио цээр тавихдаа хүртэл архийг чөлөөлж иргэдээ тайвшрцулж байдаг бодлого монголоос өөр улсад байдаг болов уу. Өөрсдөө ашиг олж байвал өчнөөн залуучууд архинд сэлж, амьдралаа алдаж, үхэж байх нь төр засагт хамаагүй юмуу. Вакцин хийлгэсэх хүн харин ч архи хориглодог байх шүү.
Zochin Судлаач цэвэр монгол 2021-02-20 202.126.89.13
Согтуу хvн хийлгэх гэж орохгvй байх Худлаа архи ярж толгой угаах юм Орос оронд Ялалтын баяраар байсан бол мэднэ,Цай шиг хэрэглэдэг Оросууд бид Нарын багш биздээ: тааруулаад хэрэглэх цаг нь болсон;:
Zochin 2021-02-20 93.243.198.228
Astrazenecagiin vaccine uu?
Зочин 2021-02-20 178.17.170.179
>>>>>>>> Шилдэг эротик клубт тавтай морилно уу — https://tinyurl.com/y9mh59ld
Баагии 2021-02-20 202.9.46.206
Архи хэрэглэвэл хохино ш дээ. Энэ хүүхэн өөрөө сайн мэдэж бгаа боловуу
зочин 2021-02-20 124.44.59.30
Вакцин хийлгэчихээд архи согтууруулах ундаа уух тийм тэнэг хүн байх уу? Вакцин хийлгэчихээд архи согтууруулах ундаа уувал мөнхийн зогсоол руугаа хар хурдаараа шууд л явна, очно биз дээ? Энэ эмч ямар зорилготой, юу ярина вэ? Эсвэл энэ эмч архи тамхины хэрэглээг сурталчлаад байгаа юмуу? Эмч нар минь ээ, монголчууддаа элгэмсүү, сайхан сэтгэлээр, хүн шиг хандаж болдоггүй юмуу? Вакцин хийлгээд архи согтууруулах ундаа хэрэглэхгүй болохгүй гэдгийг тэнэг хүн ч мэдэх байх аа?????
хүүхдэд хүчээр вакцин хийхгүй шүү 2021-02-20 202.126.89.171
Яагаад хүч хэрэглээд байнаа одоо бүр хүүхдэд хүчээр вакцин хийлгэхгээд байх чинь вакцин хийлгэх эсэх нь хувь хүний сонголт шүү тэгээд ч хүүхдэд вакцин хийхгүй байгаа шүү эргүүнүүдээ тархиа ажиллуулаач
Зочин 2021-02-20 192.82.77.238
хийх л болнодоо
Бату 2021-02-20 202.126.89.86
Архи тамхи хэрэглэхгүй байхыг л зөвлөсөн нь дээр дархлаа суларвал вакцины үр нөлөө тийм ч таатай байхгүй л болов уу
Зочин 2021-02-20 122.201.31.213
За боль доо. Лав л Оросын вакцин бол архи уухыг хориглосон байдаг юм байна. ОРТ1 ийн мэдээгээр мэдээлж байсан. Жаахан баримттай ярь.
zochin 2021-02-20 64.119.23.156
Arhi uuj bolohgui get horiglodog biz dee bakzin hiilgehed
Зочин 2021-02-20 66.181.170.117
Архичин тамхичин ч гэсэн хийлгэхгүй. чи өөртэй хий 2 жилийн дараа бид хийлгэнэ
Zochin 2021-02-20 122.201.24.4
teg teg, ashgui oochir daraallaas neg ch gesen ork hasagdah ni baina.
Зочин 2021-02-20 66.181.184.43
Азаа үзэх хэрэггүй. Эхлээд ард түмний төлөөлөл 76-даа шахаад үзье.
Irgen 2021-02-20 66.181.177.38
Azaa uzehne dee bid
Зочин 2021-02-20 202.9.46.238
Haana uildverlesen vaccine oruulj irj bgaa medeelliig todorhoi zarlah yostoi
Зочин 2021-02-20 66.181.184.43
Энэтхэг
Зочин 2021-02-20 103.57.95.109
Өөрийнхөө хийлгэх вакциныг зарж болох уу
Зочин 2021-02-20 122.201.22.187
manidaa zarchih
Архийгхорь 2021-02-20 150.129.140.3
Уг нь архи хориотой, харшилна гэж хэлээд энэ олон архичидаа архинаас гаргачих байсан юм даа. Тамхи ч дүүрч. Гэхдээ төдөн ширхэгээс илүү татвал вакцины үйлчилгээ буурна гэж хуурч болно. Архичидаасаа яаж салхав гэдэг дээр монголчуудыг бяцхан хуурсан ч болно
Зочин 2021-02-20 192.82.77.69
Мэдээж архи уух буруу үр дүнтнй болгоё гэвэл вакцины өмнө 3 хоног вакцины хойно 3 хонго архи ууж болохгүй архи нь вакцины үйлчилгээг гажуудуулна шүү нэгэнт хийлгэснийх зөв зүйтэй хийлгэх хэрэгтэй шүү дээ
Зочин 2021-02-20 192.82.77.69
Хүмүүст вакцин хийлгэх хүн хэд хоног архи дарс хэрэглэхгүй байх вэ гэдгийг сайн хэлж өгөөчээ ямарч мэдээллээр хангахгүй юм манайхан чинь аймаар архичин пивочин ард түмэн шүү дээ
Зочин 2021-02-20 192.82.72.11
yag yamar vaktsin gedgiig xeleegui bna. za ali ch bsan tariulnaa.
Зочин 2021-02-20 66.181.184.43
Харшилтай хүн яах вэ?
Зочин 2021-02-20 202.9.46.59
z**l
Зочин 2021-02-20 66.181.184.43
Архи уувал тэгээд чад шүү дээ. Pfizer
Нийслэл 2021-02-20 64.119.18.98
Галсанжавын Дагиймаа, Цэрэнхүү нар хэний даалгавраас харлуулах үйл ажиллагааг түгээнэ вэ!!!!!
Зочин 2021-02-20 192.82.77.238
яамайдаа энэ вакцин эсэргүүцээд байгаа нөхөдийг муулаад хориглоод хэрэггүйээ харинч дэмжих хэрэгтэй тэртээ тэргүй манайх бүх хүнээ вакцинжуулж хүчрэхгүй олон жил болно тариулахгүй хүн олон байх тусмаал сайн