ХЭҮК-ын гишүүд Европын Элчин сайд нартай цахим уулзалт хийжээ | News.MN

ХЭҮК-ын гишүүд Европын Элчин сайд нартай цахим уулзалт хийжээ

ХЭҮК-ын гишүүд Европын Элчин сайд нартай цахим уулзалт хийжээ

ХЭҮК-ын гишүүд Европын Элчин сайд нартай цахим уулзалт хийжээ

Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комисс 2021 оны хоёрдугаар сарын 19-ний өдөр Европын холбоо (ЕХ)-ны улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд нартай цахим уулзалт хийжээ. Энэхүү уулзалтын үеэр Европын холбооноос Монгол Улсын хүний эрхийн нөхцөл байдлын талаарх мэдээг цаг алдалгүй авч буйн зэрэгцээ хүний эрх болон ардчиллыг дэмжих төсөл, хөтөлбөрүүдийн хүрээнд хараат бус шүүх засаглал, хүний эрх хамгаалагчид, чөлөөт хэвлэл мэдээлэл болон иргэний нийгмийн байгууллагуудыг дэмжин ажиллаж буй талаар ярилцсан байна.

Тус цахим уулзалтад Европын холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Траян Лауренцю Христеа болон ЕХ-ны гишүүн 27 улсын Элчин сайд, Хүний эрхийн үндэсний комиссыг төлөөлж, даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, гишүүн Ж.Хунан, гишүүн Д.Сүнжид, гишүүн Б.Энхболд, Тамгын газрын дарга Ч.Алтангэрэл, ОУГЭЗХАХ-ийн дарга Ө.Ундрах нар оролцжээ.

Уулзалтаар олон улсын хүний эрхийн гэрээ, конвенцыг тайлагнах механизмыг боловсронгуй болгох, Монгол Улсын нэгдэн орж, соёрхон баталсан олон улсын олон талт гэрээ, конвенцын шүүхийн практик хэрэглээ, ХЭҮК-ын болон Эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх үндэсний байгуллагын төсөв, хүний нөөцийн асуудлыг хөндөн ярилцаж, Европын холбооны зүгээс цаашид хүний эрхийн төлөв байдлын ээлжит дүгнэлт, хэлэлцүүлгийн хэрэгжилтийг хангах чиглэлээр хамтран ажиллахаа илэрхийлсэн байна.

Элчин сайд Траян Лауренцю Христеа Монгол Улс болон Европын холбооны хамтын ажиллагааны хүрээнд нэн тэргүүнд хүний эрх, ардчилал, эрх зүйт ёсыг дэмжих, улмаар хүний эрхийн хэрэгжилтийг үндсэн шалгуур үзүүлэлтээ болгохоор төлөвлөж буйг онцлон тэмдэглэжээ.

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хууль 2020 онд шинэчилсэн найруулгаар батлагдсанаар хүний эрхийн үндэсний байгууллагын чиг үүрэг өргөжиж, эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний механизмыг бий болгох нөхцөл бүрдсэн нь хүний эрхийн салбарт шинэ хуудас нээсэн. Комиссын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, гишүүн Ж.Хунан цаашид хүний эрхийн албан болон албан бус боловсролын тогтолцоог бэхжүүлэх, Комиссын чадавхийг бэхжүүлэх, Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийг шинэчлэн батлуулах, хууль тогтоомжид хүний эрхийн өнцгөөс мониторинг хийх зэрэгт Комиссын гишүүд урт хугацаанд анхаарч ажиллахаар төлөвлөж буйг онцолсон байна.

Цахим уулзалтын явцад Франц улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Филипп Мэрлин Монгол Улсын нэгдэн орж, соёрхон баталсан олон улсын олон талт гэрээ, конвенцын орчуулга, шүүхийн практик хэрэглээ, Бүгд Найрамдах Чех улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Ийржи Бродский эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний бүрэн эрх, томилгооны үйл явц, бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд шаардлагатай төсөв, хүний нөөцийн талаар асуулт асууж, Комиссын гишүүд хариулжээ.

Элчин сайд Траян Лауренцю Христеа цаашид хүний эрхийн асуудлаар, тухайлан эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх механизм, хүний эрхийн төлөв байдлын ээлжит дүгнэлт, хэлэлцүүлгийн хэрэгжилтийг хангах хүрээнд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисстой үргэлжлүүлэн хэлэлцэх, хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн байна.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-02-20 64.119.17.211

Европт хүний эрх хэрхэн зөрчигдөж байгаа тухай ярьсан юм уу. Энэ талаар анхаарахыг эрхэм нөхдүүдэд сайн хэлж зааж өгөөрэй…

Avatar

зочин 2021-02-20 192.82.76.98

Тэгээд энэ цахим уулзалтын үр дүнг иргэдэд товчхон ч гэсэн тайлбарлаач.
Одоо зүгээр нэг мэдээ бичихээ болих хэрэгтэй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж