Явуулын баг зусландаа гарсан иргэдээс шинжилгээ авна | News.MN

Явуулын баг зусландаа гарсан иргэдээс шинжилгээ авна

Явуулын баг зусландаа гарсан иргэдээс шинжилгээ авна

Явуулын баг зусландаа гарсан иргэдээс шинжилгээ авна

Нийслэлийн хэмжээнд "Нэг хаалга-нэг шинжилгээ"-г 10 дахь өдрөө зохион байгуулж байна. Өнөөдөр Сүхбаатар дүүргийн өрх тус бүрээс нэг иргэнийг хамруулан “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-г суурин 11, явуулын 75 багаар зохион байгуулж буй юм.

"Нэг хаалга-нэг шинжилгээ"-ний нөхцөл байдлын талаарх мэдээллийг өнөөөдөр (2021.02.20) Засгийн газрын ХМОНХХ-ийн дарга Ц.Ганзориг өглөө. Тэрбээр “Нэг хаалга-нэг шинжилгээ”-ний хүрээнд өчигдөр Чингэлтэй дүүргийн 19 хорооны 22123 өрхийн нэг гишүүнийг хамруулсан. Хан-Уул дүүргийн шинжилгээнд хамрагдаагүй үлдсэн, алслагдсан хороодын нийтдээ 4000 орчим өрх бий. Өнөөдөр тус хороодын 2000 өрх, маргааш мөн 2000 өрхийн гишүүнээс шинжилгээ авна. Өөрөөр хэлбэл, самнах байдлаар PCR шинжилгээ авах ажил үргэлжилнэ. Өнөөдөр Сүхбаатар дүүргийн 20 хорооны 22 мянга гаруй өрхийг шинжилгээнд хамруулж байна.

Маргааш хамгийн их хүн амтай Баянзүрх дүүргээр шинжилгээний ажил дуусгавар болно. Тус дүүргээс 45800 өрх үлдсэн. “Нэг хаалга-нэг шинжилгээ”-г Улаанбаатар хотын 411 мянган өрхөөс авахаар төлөвлөснөөс нэг өрхийн хэд хэдэн хүн өгсөн тохиолдлууд гарсан учраас дээрх тоо нэмэгдэнэ” гэсэн юм.

Түүнчлэн хөл хорионоос өмнө зусландаа очсон иргэдийн тухайд дүүргийн Зсаг дарга нар тэдгээр иргэдийн тоог гаргаж, явуулын баг шинжилгээг үлдсэн гурван өдөрт багтаан бүрэн авч дуусгана” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Батсайхан 2021-02-20 103.10.22.114

Иргэний үүргээ биелүүлээд шинжилгээгээ өгчмөөр л байх юм. Хорионы өмнө зуслан дээр ирсэн тул хот орж нэг хаалга нэг шинжилгээнд хамрагдах бололцоогүй болсон. СБД-ийн 19 дүгээр хороон дээр өнөөдөр буюу 2 дугаар сарын 20-ны өдөр шинжилгээ авч байгааг мэдээд шинжилгээ өгч болох эсэх талаар 1800 1200 утсаар мэдээллийн ажилтнаас лавлахад түр оршин суугч гэсэн утгаар шинжилгээ өгч болно, авах ч болно гэсэн хариу аваад очлоо. Хаяг дээр бус тул шинжилгээ өгч болохгүй гэлээ.

Avatar

Зочин 2021-02-20 202.131.225.197

bitgii teneed bai

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж