Явуулын баг зусландаа гарсан иргэдээс шинжилгээ авна

Хуучирсан мэдээ: 2021.02.20-нд нийтлэгдсэн

Явуулын баг зусландаа гарсан иргэдээс шинжилгээ авна

Явуулын баг зусландаа гарсан иргэдээс шинжилгээ авна

Нийслэлийн хэмжээнд "Нэг хаалга-нэг шинжилгээ"-г 10 дахь өдрөө зохион байгуулж байна. Өнөөдөр Сүхбаатар дүүргийн өрх тус бүрээс нэг иргэнийг хамруулан “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-г суурин 11, явуулын 75 багаар зохион байгуулж буй юм.

"Нэг хаалга-нэг шинжилгээ"-ний нөхцөл байдлын талаарх мэдээллийг өнөөөдөр (2021.02.20) Засгийн газрын ХМОНХХ-ийн дарга Ц.Ганзориг өглөө. Тэрбээр “Нэг хаалга-нэг шинжилгээ”-ний хүрээнд өчигдөр Чингэлтэй дүүргийн 19 хорооны 22123 өрхийн нэг гишүүнийг хамруулсан. Хан-Уул дүүргийн шинжилгээнд хамрагдаагүй үлдсэн, алслагдсан хороодын нийтдээ 4000 орчим өрх бий. Өнөөдөр тус хороодын 2000 өрх, маргааш мөн 2000 өрхийн гишүүнээс шинжилгээ авна. Өөрөөр хэлбэл, самнах байдлаар PCR шинжилгээ авах ажил үргэлжилнэ. Өнөөдөр Сүхбаатар дүүргийн 20 хорооны 22 мянга гаруй өрхийг шинжилгээнд хамруулж байна.

Маргааш хамгийн их хүн амтай Баянзүрх дүүргээр шинжилгээний ажил дуусгавар болно. Тус дүүргээс 45800 өрх үлдсэн. “Нэг хаалга-нэг шинжилгээ”-г Улаанбаатар хотын 411 мянган өрхөөс авахаар төлөвлөснөөс нэг өрхийн хэд хэдэн хүн өгсөн тохиолдлууд гарсан учраас дээрх тоо нэмэгдэнэ” гэсэн юм.

Түүнчлэн хөл хорионоос өмнө зусландаа очсон иргэдийн тухайд дүүргийн Зсаг дарга нар тэдгээр иргэдийн тоог гаргаж, явуулын баг шинжилгээг үлдсэн гурван өдөрт багтаан бүрэн авч дуусгана” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж