Юнителийн хэрэглэгчид 4G LTE сүлжээнд ТҮРҮҮЛЖ АЛХАНА

Хуучирсан мэдээ: 2016.04.08-нд нийтлэгдсэн

Юнителийн хэрэглэгчид 4G LTE сүлжээнд ТҮРҮҮЛЖ АЛХАНА

Мэдээллийн Технологи Харилцаа Холбооны салбарт тэргүүлэгч Юнител групп Монголын хамгийн анхны, хамгийн том 4G LTE сүлжээг бусдаас түрүүлж байгууллаа. Юнителийн хэрэглэгчид өнөөдрөөс эхлэн 4G LTE сүлжээнд нэвтрэн, өндөр хурдны интернэтийг гар утас, таблетнаасаа авч, дэлхий дахины технологийн гайхамшгийг мэдрэх боломжтой болсныг сонордуулахад таатай байна.

4G LTE сүлжээг нэвтрүүлсэн нь Монгол Улсын мэдээллийн технологи харилцаа холбооны салбарын 95 жилийн ойн босгон дээр тус салбарын хөгжилд шинэ хуудсыг нээсэн, технологийн шинэ эрин үеийг авчирч буй онцгой үйл явдал юм. Хэдхэн жилийн өмнө бид гар утсаараа зөвхөн ярьж, мессеж илгээдэг байсан. Тэгвэл өнөөдөр бид дэлхийн хөгжингүй орнуудтай хөл нийлүүлэн 4G LTE сүлжээг хэрэглэж онлайн контентуудыг ямар ч гацалтгүй үзэж, өндөр хурдаар аппликейшн болон видео татаж авах, интернэтийн хязгааргүй орчинд төсөөлшгүй хурдаар аялах боломж нээгдлээ.

Юнител групп хэрэглэгчиддээ 4G LTE сүлжээний хурд, хүчний гайхамшигийг мэдрүүлэх үүднээс 4-р сарын 8-аас 4-р сарын 30-ыг дуустал 4G LTE сүлжээнд ДАТА ХЯЗГААРГҮЙ ашиглах эрхийг олгож байгаа юм. Одоогоор 4G LTE сүлжээ Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Цогтцэций, Даланзадгад хотуудад нэвтрээд байна.

Та Юнителийн 4G LTE сүлжээний төсөөлшгүй хурдаар интернэт ертөнцөөр аялаарай.

ЮНИТЕЛ ГРУПП ТҮРҮҮЛЖ АЛХАНА.

Дэлгэрэнгүй мэдээллийг: www.unitel.mn

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж