Монголын Улаан загалмай нийгэмлэгээс 3-4 ам бүлтэй айл өрхийн нэг сарын хүнсний хэрэгцээг бүрэн хангах “Хүнсний багц”-ыг тус нийгэмлэгийн тусламж хүртэгсдийн шалгуур үзүүлэлтийн дагуу айл өрхүүдэд олгодог. “Covid-19” цар тахлын нөхцөл байдал үүссэнээс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд дээрх өрхүүдээс гадна хөл хорионы дэглэмээс шалтгаалан орлогогүй болсон иргэд, ганц бие өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, олон хүүхэдтэй, жирэмсэн, өрх толгойлсон эцэг, эхчүүд зэрэг нийт 22 мянган айлд Монголын Улаан загалмай нийгэмлэг “Хүнсний багц” тусламж үзүүлсэн.
Наро Банчэн гэгээн Данзанлхүндүв өчигдөр Монголын Улаан загалмай нийгэмлэгийн ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Т.Баярчимэг, Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын газрын дарга О.Номин, Хүүхэд, залуучуудын хөтөлбөрийн ахлагч С.Намсрайжав нартай уулзаж, Covid-19-ийн тархалтын улмаас Улсын онцгой комиссоос тогтоосон хатуу хөл хорионоос үүдэн орлогогүй болсон, хоол хүнсний хомсдолд орсон айл өрхүүдэд хүнсний тусламж үзүүлэх сайн үйлсэд 10 сая төгрөг хандивлалаа.
Энэ үеэр Наро Банчэн гэгээн “Хүнс тэжээлийн хомсдолд орсон айл өрхүүдэд “Хүнсний багц” тусламж үзүүлж байгаа МУЗН-ийн сайн үйлсийг харж, сонсож баярладаг байлаа. Өнөөдөр энэ сайн үйлийн буяныг даган баясахаар ирлээ” гэв.
Мөн МУЗН-ийн ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Т.Баярчимэг “Таны хандив тусламжийг “Хүнсний багц” болгон хүнс тэжээлийн хомсдолд орсон 200 айл өрхөд гардуулсныхаа дараа танд тайлан мэдээгээ танилцуулна” гэж хэлээд Наро Банчэн гэгээн болон түүний үүсгэн байгуулсан “Наро Банчэн хутагт” сангийн Гүйцэтгэх захирал С.Ихбаяр нарт нийгэмлэгийнхээ гарын бэлэг, дурсгалын зүйлийг гардууллаа.
Өмнө нь Наро Банчэн гэгээн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд нийгмийн болон эрүүл мэндийн сэргээн засах үйлчилгээг цогцоор нь хүргэх “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах төв”-ийн үйл ажиллагааны нээлтэд оролцож, үйл ажиллагааг нь санхүүжүүлсэн. Тодруулбал:
-Нийслэлийн “Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байсан 150 сая төгрөгийн үнэтэй “Автоклав” ариутгалын аппарат хандивласан.
-Бурхан багшийн Их дүйчэн өдрөөр орон гэргүй таван өрхөд өргөө цагаан гэр өгсөн.
-Элсэлтийн ерөнхий шалгалтад өндөр оноо авсан, хичээл зүтгэл сайтай ч их, дээд сургуулийн сургалтын төлбөрөө төлөх боломж бололцоогүй, ар гэрийнх нь санхүүгийн байдал хүндхэн арван хүүхдийн сургалтын төлбөрийг төлсөн.
-Нийслэлийн захын гэр хорооллын хүүхдүүдийн эрүүл мэндэд санаа тавьж, агаарын бохирдлын өндөр эрсдэлтэй бүсийн цэцэрлэг, зарим эмнэлэгт орчин үеийн өндөр хүчин чадалтай 250 ширхэг агаар цэвэршүүлэгч бэлэглэсэн.
-Дэлхий дахинд дэгдсэн цар цахал болох “Ковид-19” халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд зориулан Улсын онцгой комисст 10 сая төгрөг хандивлаж байсан зэрэг олон арван хандив, тусламж буяны үйлс хийж байсан юм.
Эх болсон зургаан зүйл хамаг амьтны тусын тулд буяны их үйлсэд сүсэгтэн олноо уриалан оройлон оролцож буй Наро Банчэн гэгээнтэнд гүн талархал илэрхийлье.
Б.ЖАРГАЛ
Зочин 2021-02-20 180.149.96.131
Бурханы шавь нар нь хийсэн буянаа ингэж сурталчлах нь өөрсдийнх нь сургадаг номлолтой зөрж байгаа бус уу…
Зочин 2021-02-20 202.126.90.3
Маш их мөнгөтэй хүн байна. Хэнээс мөнгө авдаг бол?
Зочин 2021-02-20 64.119.20.123
Наро банчен багш бол эрдэм ном, буян заяа нь тэгширсэн их гэгээнтэн. Магад ирээдүйд шашин төрийг хослон барих хүн гэж мөхөс шавь би итгэдэг. Хувилгаан хүнийг муу хэлвээс их бузар ирдэг тул та нар минь эртхэн хойд төрлөө бодон их гэгээтнэээс аврал эрцгээгээрэй.
иргэн 2021-02-20 202.21.109.98
Хүнээс их мөнгө авчихаад яасан бага хэсгийг нь өгдөг юм……. Зовсон хүний ..өвчин ..зовлонгоор тоглодог ийм ..сүм…лам нарыг шалгалт аваад түвд хэл.. шашины ном дутуу уншсан болж ХАЛТУУР хийдэг ..ЗАЛЬТ этгээдүүдийг ньюм мэдэхгүй амандаа бувтандагийг нь хөөж явуулаач……
Зочин 2021-02-20 59.153.114.192
Жинхэнэ гэгээнтэн байсан энэ мэт буяны үйлээ хэнд ч ил тодоор зарлаж рекламдалгүйгээр хийх байсан бизээ.
Зочин 2021-02-20 202.179.24.221
Lambguai ard olnoso hussan mungnusuu hediign ugj baiga boldoo
Зочин 2021-02-20 66.181.191.227
Herev unen bol mash sain bn, manai sum hiiduud humuusees urgul barits bolgoj mungu avahaas bish ugnu gedeg zuil ogt bdaggui
Zocnin 2021-02-20 68.145.61.75
Mundag bolowsroltoi gegeersen zaluu bayarlalaa
Ash 2021-02-20 64.119.24.164
п***а
Зочин 2021-02-20 202.55.188.105
Lam nar odoo neeree buyan hiimeer dee, dandaa l irgediig munhruulj shuldag baij
irgen 2021-02-20 103.26.195.252
Энэ залуу монголын буддын шашны буруу урсгалыг зөв тийш нь залж чадаж байгаа хүн .Цусны өвчтэй хүүхдийн эмнэлэг барьж өгсөн ламаас өөр өмнө нь буян хийж байсан лам байхгүй. Хийсэн буянаа зөвөөр мэдүүлэх л хэрэгтэй. Өөрсдөө хийсэн юмгүй хоосон амаараа хүн муулагсад боль ,соёлтой сур л даа. Өөртөө ирж мөргө гэж шаардаагүй. Зөв сайн үйл хийж зөв бясалгаж, хүний төлөө амьдрахыг хэлж, бусдад тусыг хүргэж байгаа нь буян мөн.Зөв сайхан үйлс нь арвижиг
ххх 2021-02-20 202.55.188.81
ер н энэ хун юу чаддаг юм бэ , би бол энэ хун идэж ууж чадна бас бааж чадна бусад илуу юм байхгуйл юм бнлэдэ, аа бас нэг зуйл мартаж фотоо зурага модель шиг авахуулах маш дуртай
Зочин 2021-02-20 192.82.77.238
үхэшгүй мөнхийн хутагыг олсон суманд даагддагүй эр гэж байгаа бас лам нар дундаа хамгийн царайлаг нь
доромж 2021-02-20 202.55.188.81
мунхруулга монголчуудыг доромжилж бн
Зочин 2021-02-20 59.153.87.42
88003585 Баточир Бид Бид даа дээ хайрын хайрлах отгоо :3:29 ❤️❤️❤️
хайр
Зочин 2021-02-20 202.9.46.136
Гэгээнтэн дүрд тоглох биш бадарчин болоод борчуудын дунд буян хийж явуул шашин номдоо тустай байна
Зочин 2021-02-20 43.242.243.90
Өгье гэвэл ганцаасаа гэж. Их буян хийж байна. Амжилт хүсье.
БОЛЬ ЧИ😡😡 2021-02-20 213.143.48.234
Энэ залуу нийгмийн юм ойлгохгүй гэнэн хөөрхий иргэдийг мунхруулж жүжиглэж байдгаа одоо зогсоох хэрэгтэй😤Хүмүүсийг тэр чигтээ малнууд байдаг гэж бодоод байдаг бол эндүүрэл!!Сэлэм мушгих,мөнгө өгснөө зарлах гм зүйлээрээ өөрөө шашнаа гутаагаад байгаагаа ойлгодоггүй юм уу!Өөрийнхөө зургийг авааллл ар араас нь угсруулаад цацаад байх🙈Хөрөг зургаа бариад зургаа авахуулаад авахуулсан зургаа орон даяар цацаж..Профета Элч нарт ч Өөрсийгөө шүтүүлэх хориотой байсан атал энэ хэн бэ!!Дээд сургуулийн оюутан
Зочин 2021-02-20 213.143.48.234
байхдаа охидуудыг архи уулган согтоож булай зүйл үйлдэж байсан тухай түүхүүд чинь зөндөө байна.Одоо чи боль!!😡😡Болих хэрэгтэй!Ингэж хэллээ гээд бүх буддистууд муу гэсэн үг биш шүү дээ.Энэ араас нь дагаад байгаа хөдөөний эмэгтэйчүүд одоо жоохон сэрэх шаардлагатай байна шүү!Би ч зөндөө мөнгө ядуу хүмүүст өгсөн хэзээ ч би зарлаж яваагүй.Угаасаа буян хийхэд зарладаггүй юм.Чи бол зарах гэж байгаа машины урд зогсож байгаа шалдан эм шиг л байна. ОДОО НААД БАЛАЙРЛАА ЗОГСОО😡
Зочин 2021-02-20 66.181.176.55
хаааа чи мөн өгсөн байхдаа.Юу ч байхгүй хэвтэж.
Зочин 2021-02-20 213.143.48.234
битгий шалчигнаад бай. наад мөнгөө ажил хийж олсон бол дүүрч.тэнэг гэнэн хөөрхий иргэдийг хуурч олсон бузар мөнгийг нээх өөрөө өгсөн болж жүжиглэхээ зогсоо 😤😤
Zochin 2021-02-20 174.204.207.26
Chinii dotor ataa ,jutuu horsol l duuren bna.Chinii dotorhi chutgur huchtei amiljee.Horsol ataarhadl chin asar ih energy zarzuuldag.Zaluu min udahgui buye energy gui bolj biye muudahaasaa umnu bodloo uurchilj busdiin sain uiliig dagan bayasaj surah heregtei.saihan setgel ,sain uils delgertugei.
Зочин 2021-02-20 202.9.46.203
Гэгээнтнийхээ ариун сайхан буяныг даган баясая.
Зочин 2021-02-20 202.126.90.26
Буян дэлгэрэг Даян дэлхийн амьтан бүгд аз жаргалтай байж амгалан тайван цаг ирэх болтугай 🌷🌷🌷
зочин 2021-02-20 202.179.26.125
Буян нь арвижин дэлгэрэх болтугай
Зочин 2021-02-20 104.149.135.110
Соц нийгмийн үед 70-80 аад онд Гандантэгчэнлин хийдийн тэргүүн агсан С.Гомбожав, Х.Гаадан нарын үед Гандан тогтмол жил бүр Хүүхдийн төлөө фондод тухайн үеийн ханшаар 1 сая төгрөг өгч буян болдог байсан. Одоо энэ Д.Чойжамцын үед Гандан буяны үйлсэд мөнгө зарцууллаа гэж та нар дуулсан уу? Эсрэгээр жил ирэх тутам өргөл барьцаа голон улсаас мөнгө нэхэж олныг айлган сүрдүүлж шантаажилж суудаг ёроолгүй хар сав болж хувирсан.
Choi 2021-02-20 47.227.159.103
Mendee odoo boli
Зочин 2021-02-20 185.220.102.249
Татвар төлж үзээгүй байж улсын төсвөөс жил бүр мөнөг авхыг санаархаж буй Д.Чойжамц тэргүүтэй Гандан таг чимээгүй. Урагшаа гишгэхдээ ургаа хад шиг ууж идэхдээ уургын морь …
Зочин 2021-02-20 195.206.105.217
Шар хувалзнууд бусдын өгсөн өргөл барьцыг өөрөө өгч байгаа мэт жүжиглж сурсан. Эхлээд яамар нэгэн баялаг бүтээж сур. Түүнийгээ сэтгэлээсээ бусдад хандивл. Дамжуулж дундаас нэр төр олж авах гэж.
уугуул 2021-02-20 122.201.31.155
аргүй л гэгээн хүн юм даа..
Зочин 2021-02-20 83.20.231.208
Sharyn shashin manaid hereggui shuu
Зочин 2021-02-20 103.212.118.147
Чи мэддэг юмуу чамаар заалгах юмуу.
Зочин 2021-02-20 202.9.46.150
shajin bolboos ard tumniig munhruulagch har tamhi mon
Зочин 2021-02-20 202.126.90.70
Gegeenten maanl humuusees irsen buyaniig butsaagaad heregtei humuust nl ogchee. Ene chini buyan shuu dee. Gegeentendee suslen morgoe.
zochin 2021-02-20 64.119.24.35
yamar shashin shutehee chamaar zaalgahgui shuu
Зочин 2021-02-20 66.181.161.99
Муусайн шар хувалзнууд.