Наро Банчэн гэгээн "Хүнсний багц" аянд 10 сая төгрөг хандивлав

Хуучирсан мэдээ: 2021.02.20-нд нийтлэгдсэн

Наро Банчэн гэгээн "Хүнсний багц" аянд 10 сая төгрөг хандивлав

Наро Банчэн гэгээн "Хүнсний багц" аянд 10 сая төгрөг хандивлав

Монголын Улаан загалмай нийгэмлэгээс 3-4 ам бүлтэй айл өрхийн нэг сарын хүнсний хэрэгцээг бүрэн хангах “Хүнсний багц”-ыг тус нийгэмлэгийн тусламж хүртэгсдийн шалгуур үзүүлэлтийн дагуу айл өрхүүдэд олгодог. “Covid-19” цар тахлын нөхцөл байдал үүссэнээс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд дээрх өрхүүдээс гадна хөл хорионы дэглэмээс шалтгаалан орлогогүй болсон иргэд, ганц бие өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, олон хүүхэдтэй, жирэмсэн, өрх толгойлсон эцэг, эхчүүд зэрэг нийт 22 мянган айлд Монголын Улаан загалмай нийгэмлэг “Хүнсний багц” тусламж үзүүлсэн.

Наро Банчэн гэгээн Данзанлхүндүв өчигдөр Монголын Улаан загалмай нийгэмлэгийн ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Т.Баярчимэг, Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын газрын дарга О.Номин, Хүүхэд, залуучуудын хөтөлбөрийн ахлагч С.Намсрайжав нартай уулзаж, Covid-19-ийн тархалтын улмаас Улсын онцгой комиссоос тогтоосон хатуу хөл хорионоос үүдэн орлогогүй болсон, хоол хүнсний хомсдолд орсон айл өрхүүдэд хүнсний тусламж үзүүлэх сайн үйлсэд 10 сая төгрөг хандивлалаа.

Энэ үеэр Наро Банчэн гэгээн “Хүнс тэжээлийн хомсдолд орсон айл өрхүүдэд “Хүнсний багц” тусламж үзүүлж байгаа МУЗН-ийн сайн үйлсийг харж, сонсож баярладаг байлаа. Өнөөдөр энэ сайн үйлийн буяныг даган баясахаар ирлээ” гэв.

Мөн МУЗН-ийн ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Т.Баярчимэг “Таны хандив тусламжийг “Хүнсний багц” болгон хүнс тэжээлийн хомсдолд орсон 200 айл өрхөд гардуулсныхаа дараа танд тайлан мэдээгээ танилцуулна” гэж хэлээд Наро Банчэн гэгээн болон түүний үүсгэн байгуулсан “Наро Банчэн хутагт” сангийн Гүйцэтгэх захирал С.Ихбаяр нарт нийгэмлэгийнхээ гарын бэлэг, дурсгалын зүйлийг гардууллаа.

Өмнө нь Наро Банчэн гэгээн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд нийгмийн болон эрүүл мэндийн сэргээн засах үйлчилгээг цогцоор нь хүргэх “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах төв”-ийн үйл ажиллагааны нээлтэд оролцож, үйл ажиллагааг нь санхүүжүүлсэн. Тодруулбал:

-Нийслэлийн “Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байсан 150 сая төгрөгийн үнэтэй “Автоклав” ариутгалын аппарат хандивласан.

-Бурхан багшийн Их дүйчэн өдрөөр орон гэргүй таван өрхөд өргөө цагаан гэр өгсөн.

-Элсэлтийн ерөнхий шалгалтад өндөр оноо авсан, хичээл зүтгэл сайтай ч их, дээд сургуулийн сургалтын төлбөрөө төлөх боломж бололцоогүй, ар гэрийнх нь санхүүгийн байдал хүндхэн арван хүүхдийн сургалтын төлбөрийг төлсөн.

-Нийслэлийн захын гэр хорооллын хүүхдүүдийн эрүүл мэндэд санаа тавьж, агаарын бохирдлын өндөр эрсдэлтэй бүсийн цэцэрлэг, зарим эмнэлэгт орчин үеийн өндөр хүчин чадалтай 250 ширхэг агаар цэвэршүүлэгч бэлэглэсэн.

-Дэлхий дахинд дэгдсэн цар цахал болох “Ковид-19” халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд зориулан Улсын онцгой комисст 10 сая төгрөг хандивлаж байсан зэрэг олон арван хандив, тусламж буяны үйлс хийж байсан юм.

Эх болсон зургаан зүйл хамаг амьтны тусын тулд буяны их үйлсэд сүсэгтэн олноо уриалан оройлон оролцож буй Наро Банчэн гэгээнтэнд гүн талархал илэрхийлье.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
29
ХахаХаха
10
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
3
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж