УОК хуралдаж, 23-наас нээгдэх салбаруудыг тодорхой болгоно

Хуучирсан мэдээ: 2021.02.20-нд нийтлэгдсэн

УОК хуралдаж, 23-наас нээгдэх салбаруудыг тодорхой болгоно

УОК хуралдаж, 23-наас нээгдэх салбаруудыг тодорхой болгоно

Улсын онцгой комисс (УОК) өнөөдөр (2021.02.20) 14.00 цагт гамшгийн зэрэглэлийг бууруулах асуудлаар хуралдана.

Энэ тухай УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг хэлэхдээ "Хоёрдугаар сарын 23-наас нийслэлчүүд энгийн горимд шилжих гэж байна. Иймд иргэдээс гуравхан дүрмийг шаардана. Энэ нь зай барих, гараа ариутгах, амны хаалт зүүх. ААН, төр илүү үүрэг хүлээнэ. Эдийн засгаа суллаж чөлөөлж байгаа учраас үзвэр үйлчилгээ, үйлдвэрийн газруудыг нээнэ.

УОК-ын уралдаанаар гамшгийн зэрэглэлийг бууруулах асуудлыг хэлэлцээд, дагаж мөрдөх түр журмыг тодорхой танилцуулна. Энэ журам нь олон нийтэд гэхээсээ илүү ААН-үүдэд гарын авлага болно. Ямар ААН-үүдийн үйл ажиллагааг нээхийг УОК-ын дарга 16:00 цагийн орчимд олон нийтэд танилцуулна" гэсэн юм.

Хөл хорио сулруулсан үеэр PCR шинжилгээний бичиг шаардахгүй аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж