БНХАУ-ын нүүрсний зах зээл харьцангуй тогтворжино | News.MN

БНХАУ-ын нүүрсний зах зээл харьцангуй тогтворжино

БНХАУ-ын нүүрсний зах зээл харьцангуй тогтворжино

БНХАУ-ын нүүрсний зах зээл харьцангуй тогтворжино

Манай улсын гол импортлогч, хэрэглэгч БНХАУ-ын нүүрсний хэрэглээ COVID-19-ийн цар тахлын нөхцөлд тогтвортой, бага зэрэг өссөн дүнтэй гарчээ. Тус улсад коксжсон нүүрсний хэрэглээ, өнгөрсөн онд 592 сая тонн байсан бол 2021 онд 630 сая тонн байх төлөвтэй байна. Үүний 75 сая тонныг гаднаас буюу импортоор авахаар болсон талаар "Монгол нүүрс ассоциаци" мэдээлсэн.

Тус улсад энэ жил нүүрсний хэрэглээ, төмөрлөгийн, гангын, барилгын материалын гэх мэтчилэн нүүрс хэрэглэдэг гол салбаруудын өсөлт 2-2.5 хувь байхаар төсөөлж, үүний дагуу БНХАУ-ын нүүрсний зах зээл харьцангуй тогтвортой, боломжийн байх аж.

Нүүрсний гол хэрэглэгч БНХАУ-д эрэлт их байгаа нь манай улсад нүүрсний экспортоо нэмэгдүүлэх боломж байгааг эдийн засагчид хэлж байна. Гэхдээ манай улс тэээвэр, ложистик болон хил, гааль, "COVID-19"-ийн нөхцөл байдлын эрсдэлийг тооцох хэрэгтэйг мэргэжилтнүүд сануулж байна.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

МӨӨГИЙ 2021-02-20 202.137.131.146

ОРОС ВОГАНААР 1ЦАГТ 1ЖОЛООЧТОЙ 1 МАШИН 60 ЧИРГҮҮЛ НҮҮРС ГАНЦХАН ЧИРЭЭД ХИЛЭЭР ОРЖ МОНГОЛ 60МАШИН 60ЖОЛООЧ 60МОТОР ДИЗИЛЬ АСААГААД 2ХИЛ ГААЛЬ ГАРАХ ГЭЭД ӨДӨРЖИН ШӨНӨЖН ООЧЕРЛОЖ БАЙХААР ХЭН ЯЛАХ УУ? ХЭН ХОЖИХ УУ?ГАРАХ

Avatar

Зочин 2021-02-20 202.9.46.19

battulga erunkhiilugchiiin bariagui zamaar zuuguud bj dee

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж