Манай улсын гол импортлогч, хэрэглэгч БНХАУ-ын нүүрсний хэрэглээ COVID-19-ийн цар тахлын нөхцөлд тогтвортой, бага зэрэг өссөн дүнтэй гарчээ. Тус улсад коксжсон нүүрсний хэрэглээ, өнгөрсөн онд 592 сая тонн байсан бол 2021 онд 630 сая тонн байх төлөвтэй байна. Үүний 75 сая тонныг гаднаас буюу импортоор авахаар болсон талаар "Монгол нүүрс ассоциаци" мэдээлсэн.
Тус улсад энэ жил нүүрсний хэрэглээ, төмөрлөгийн, гангын, барилгын материалын гэх мэтчилэн нүүрс хэрэглэдэг гол салбаруудын өсөлт 2-2.5 хувь байхаар төсөөлж, үүний дагуу БНХАУ-ын нүүрсний зах зээл харьцангуй тогтвортой, боломжийн байх аж.
Нүүрсний гол хэрэглэгч БНХАУ-д эрэлт их байгаа нь манай улсад нүүрсний экспортоо нэмэгдүүлэх боломж байгааг эдийн засагчид хэлж байна. Гэхдээ манай улс тэээвэр, ложистик болон хил, гааль, "COVID-19"-ийн нөхцөл байдлын эрсдэлийг тооцох хэрэгтэйг мэргэжилтнүүд сануулж байна.
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ