“Өргөө” амаржих газрын угаалга ариутгалын ажилтнаас Covid-19 илэрч, батлагдсан байна. Тиймээс сүүлийн долоо хоногийн хугацаанд тус амаржих газрын өргөтгөлийн B1 давхарт байрлах угаалга, ариутгалын хэсгээр үйлчлүүлж, угаагч нартай 15 минутаас дээш хугацаагаар уулзсан эмч, эмнэлгийн ажилтнуудыг шинжилгээнд хамруулахаар болжээ.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаагаас энэ талаар тодруулахад тэрбээр "Өргөө амаржих газрын батлагдсан тохиолдол гаднаас буюу гэр бүлийн хавьтлаас авсан. Тиймээс эх уурхай нь амаржих газартаа хамаарахгүй" гэсэн юм.
Дашрамд дурдахад, хоёрдугаар сарын 12-ноос 14-нд “Өргөө” амаржих газарт төлөвлөгөөт хагалгаагаар төрөх заалттай байсан эмэгтэйг өөрөөр нь төрүүлснээс болж нярай эндсэн харамсалтай хэрэг гарсан. Үүнтэй холбоотойгоор энэ сарын 15-ны өдөр Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж тушаал гаргаж, тус амаржих газрын дарга Г.Баясгаланг ажлаас нь чөлөөлсөн билээ.
Зочин 2021-02-20 178.17.170.179
> Шилдэг эротик клубт тавтай морилно уу — https://tinyurl.com/y9mh59ld
Зочин 2021-02-20 202.55.188.39
Naad golomt bolson gazraa 14 honog tas horio hiigeech
Зочин 2021-02-20 139.5.217.72
Монголчууд минь коронагаар 6 хүн нас барлаа. Одоо сарын дараагаар өдөр бүр хэдэн зуугаараа халдвар илэрч, хэдэн арваараа хүн нас барахыг харах гэж МАН-ыг хараад суух уу?
Ард 2021-02-20 60.117.158.153
Ер нь хаа сайгүй л байгаа ш дээ нэг л агаараар амьсгалцгааж байна…Одоо энэ утагаггүй муур хулганы тэнэг жүжгээ зогсоомоор юм Илрээгүйд нь ч байж л байгаа Эвлрээд зөв амьдрах л чухал
Зочин 2021-02-20 202.9.47.12
эмнэлэг өөрөө вирус тараагч болоод удаж бнаа. 1 өрх 1 шинжилгээгээр цөөхөн илрээд байхад сүүлийн 3 хоногт бусад халдвар нь их өндөр бгаа энэ нь 8аас өмнөх гэж ойлгогдоод бн. авцалдахгүйл бна.тусгайрлах байр эмнэлгийн орчинд тараад бгаа нь тодорхой бнаа.