“Өргөө” амаржих газрын угаагчаас Covid-19 илрэв

Хуучирсан мэдээ: 2021.02.20-нд нийтлэгдсэн

“Өргөө” амаржих газрын угаагчаас Covid-19 илрэв

“Өргөө” амаржих газрын угаагчаас Covid-19 илрэв

“Өргөө” амаржих газрын угаалга ариутгалын ажилтнаас Covid-19 илэрч, батлагдсан байна. Тиймээс сүүлийн долоо хоногийн хугацаанд тус амаржих газрын өргөтгөлийн B1 давхарт байрлах угаалга, ариутгалын хэсгээр үйлчлүүлж, угаагч нартай 15 минутаас дээш хугацаагаар уулзсан эмч, эмнэлгийн ажилтнуудыг шинжилгээнд хамруулахаар болжээ.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаагаас энэ талаар тодруулахад тэрбээр "Өргөө амаржих газрын батлагдсан тохиолдол гаднаас буюу гэр бүлийн хавьтлаас авсан. Тиймээс эх уурхай нь амаржих газартаа хамаарахгүй" гэсэн юм.

Дашрамд дурдахад, хоёрдугаар сарын 12-ноос 14-нд “Өргөө” амаржих газарт төлөвлөгөөт хагалгаагаар төрөх заалттай байсан эмэгтэйг өөрөөр нь төрүүлснээс болж нярай эндсэн харамсалтай хэрэг гарсан. Үүнтэй холбоотойгоор энэ сарын 15-ны өдөр Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж тушаал гаргаж, тус амаржих газрын дарга Г.Баясгаланг ажлаас нь чөлөөлсөн билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж