Сүхбаатар дүүргийн өрхүүд өнөөдөр PCR шинжилгээнд хамрагдана

Хуучирсан мэдээ: 2021.02.20-нд нийтлэгдсэн

Сүхбаатар дүүргийн өрхүүд өнөөдөр PCR шинжилгээнд хамрагдана

Сүхбаатар дүүргийн өрхүүд өнөөдөр PCR шинжилгээнд хамрагдана

"Нэг хаалга-нэг шинжилгээ"-г 10 дахь өдрөө нийслэлийн хэмжээнд зохион байгуулж байна. Өнөөдөр Сүхбаатар дүүргийн өрх тус бүрээс нэг иргэнийг хамруулан “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-г суурин 11 , явуулын 75 багаар зохион байгуулна.

Шинжилгээ авах үйл ажиллагаа өглөөний 9.00 цагаас эхэлсэн бөгөөд тус дүүргийн 22861 иргэн шинжилгээ өгнө. Лабораториудын ачаалал нэмэгдэж байгаа тул нэг өрхийн зөвхөн нэг гишүүн Covid-19 илрүүлэх PCR шинжилгээнд хамрагдах ёстой.

"Нэг хаалга-Нэг шинжилгээ" арга хэмжээний хүрээнд 410-420 мянга орчим иргэнээс шинжилгээ авна гэсэн зорилтот тоо хангагдсан хэдий ч үлдсэн өдрүүдэд 110 мянга орчим өрхийн адил тооны гишүүдийг шинжилгээнд хамруулах төлөвлөгөөт ажил үлдсэн гэж Засгийн газрын ХМОНХХ-ийн дарга Ц.Ганзориг мэдээлсэн.

Одоогийн байдлаар "Нэг хаалга-Нэг шинжилгээ"-гээр халдварын нийт 58 тохиолдол илрээд буй юм.

Батлагдсан тохиолдлын байршлуудыг танилцуулбал:

  • Баянгол дүүргийн 3, 12, 25 дугаар хороо
  • Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо
  • Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо
  • Сонгинохайрхан дүүргийн 6, 7, 18, 31, 39 дүгээр хороо
  • Хан-Уул дүүргийн 2, 4 дүгээр хороо
  • Чингэлтэй дүүргийн 2, 6, 12 дугаар хороонд тус тус бүртгэгджээ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж