Саид Моллаей алтан медалийн төлөө барилдана

Хуучирсан мэдээ: 2021.02.19-нд нийтлэгдсэн

Саид Моллаей алтан медалийн төлөө барилдана

Саид Моллаей алтан медалийн төлөө барилдана

НЭМЭЛТ:20.57 цаг

Тел Авивын Гранд Сламын -81 кг-ийн жингийн В хэсгийн аваргын төлөө Саид Моллаей Германы Доминик Ресселийг ялж, хагас шигшээд шалгарсан. Тэрбээр мөнгөн медалийн төлөө Оросын Аслан Лаппинаговыг иппон үнэлгээгээр ялж, алтан медалийн төлөө барилдах эрхтэй боллоо.

Тэрбээр аваргын төлөө Узбекстаны Шарофиддин Болтабоев болон Нидерландын Франк де Вит нарын хэн ялсантай нь барилдана.


САИД МОЛЛАЕЙ ХЭСГИЙН АВАРГЫН ТӨЛӨӨ БАРИЛДАНА

НЭМЭЛТ: 19.50 цаг

Тел Авивын Гранд Сламд зодоглож буй Саид Моллаей Италийн Антони Испоситог ялж, В хэсгийн аваргын төлөө барилдахаар боллоо. Тэрбээр хэсгийн аваргын төлөө Германы Доминик Ресселтай барилдах болно.

Саид Моллаей, Доминик Рессел нар хамгийн сүүлд 2018 оны Санкт Петербургийн мастерсын тэмцээнд учраа таарч, тухайн үед Моллаей ялж байжээ.


САИД МОЛЛАЕЙ ЯЛЖ, САГИ МУКИ ХАСАГДЛАА

Жүдо бөхийн олимпийн эрхийн оноо олгох Тел Авивын Гранд Сламын хоёр дахь өдрийн барилдаанууд өнөөдөр/2021.02.19/ явагдаж байна. Энэхүү тэмцээнд Монгол улсыг төлөөлж оролцож буй Саид Моллаей эхний тойрогтоо гоц мөргөж, хоёрдугаар тойрогтоо Азарбайжаны Зелим Цкаевыг иппон үнэлгээгээр яллаа. Тэрбээр гуравдугаар тойрогтоо Италийн Антонио Испоситотой барилдах болно.

-81 кг-ийн жинд Саид Моллаейтай ширүүхэн өрсөлдөөн үзүүлнэ гэж байсан Израилийн Саки Муги хоёрдугаар тойрогтоо Бельгийн Сами Чучид ялагдаж, тэмцээнээ өндөрлүүлжээ. Мөн Гүржийн алдарт бөх Лука Майсурадзе Германы Александр Вицерзакт ялагдаж, хасагдаад байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
64
ЗөвЗөв
4
ХөөрхөнХөөрхөн
4
ГайхмаарГайхмаар
3
БурууБуруу
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж