Хөрсний ус ундарч, айлын хашаа, байшин мөстжээ

Хуучирсан мэдээ: 2021.02.19-нд нийтлэгдсэн

Хөрсний ус ундарч, айлын хашаа, байшин мөстжээ

Хөрсний ус ундарч, айлын хашаа, байшин мөстжээ

Баянзүрх дүүргийн 21, 27-р хорооны нутаг дэвсгэрт айлын байшин, машин  хөрсний ус халианд автаж, мөстсөн байна. Иргэдийн өгсөн гомдлын дагуу усны халиа болсон газар дээр Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын төв, Тохижилт үйлчилгээний хэлтэс хамтран шуурхай ажиллаж байна.

Тухайн хорооны иргэдийн хэлж байгаагаар усны халиа гүйж, хөрсний ус халианд автсанаас болж хашааны доторх байшин, машин, эд хөрөнгө мөстөж эвдэрсэн байна. Халиа гэдэг нь  хүйтний улиралд газрын гадарга дээр их бага янз бүрийн хэмжээтэй ус халж мөсөн хучаас бий болох үзэгдэл юм.

Нийслэлийн хэмжээнд Баянзүрх, Чингэлтэй, Налайх гэсэн дүүрэгт өвлийн улиралд булгийн ус ундарч, мөсний халиа үүсдэг. Үүний улмаас нийслэлийн Онцгой байдлын газраас шуурхай ажиллаж, мөсийг цөмлөж тээвэрлэх, айлуудыг нүүлгэн шилжүүлэх, далан босгох зэрэг ажлыг хийдэг талаар нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээлж байв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХарамсалтайХарамсалтай
7
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж