Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Элчин сайд Филип Малоуныг хүлээн авч уулзав | News.MN

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Элчин сайд Филип Малоуныг хүлээн авч уулзав

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Элчин сайд Филип Малоуныг хүлээн авч уулзав

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Элчин сайд Филип Малоуныг хүлээн авч уулзав

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Филип Малоуныг хүлээн авч уулзлаа.

Ерөнхий сайд “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний явцын талаар товч мэдээлэл өгөв. Эдийн засгаа сэргээх зорилгоор энэ сарын 23-ны өдрөөс бизнесийн салбараа нээхтэй зэрэгцэн иргэдээ вакцинжуулж эхлэхээр төлөвлөж байгааг хэлэв.  150 мянган тун Оксфордын Астразенека вакцин авах болсныг дурдаж цаашид нэмж авахад дэмжлэг үзүүлэхийг хүсэв. Хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаанд чухал ач холбогдол өгдөгөө илэрхийлж, улам өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байна гэв.

Монгол Улсын Засгийн газар цар тахлын голомтыг хумих, тархалтыг зогсоохоор үр дүнтэй  ажиллаж байгааг Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Элчин сайд Филип Малоун тэмдэглэв. Цаашид Ковакс хөтөлбөр болон бусад шугамаар вакцин авчирч иргэдээ хамруулна гэдэгт итгэлтэй байна гээд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв. Уулзалтын үеэр төмөр зам, цахилгаан станцын бүтээн байгуулалттай холбоотой  төсөл,  хүлэмжийн хийг бууруулж, сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх, боловсролын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцов. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдөр АНУ болон БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Майкл Клечески, Ли Ё Хун-ыг хүлээн авч уулзан вакцин худалдан авахад дэмжлэг үзүүлэхийг хүссэн юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-02-19 51.195.166.160

Оюун-Эрдэнэ Сайд аа та ХАА-н СААД аа сольж Монголд буян бол. Гадаадууд яахав дотоодын малнаасаа дор сайдууд чинь төр самраад дууслаа. Зарагдсан суудал юм бол буцааж мөнгийг нь өгөөд салбараа авар. Уяачдын Засгийн Газар ахиад болжээ дээ.

Avatar

Зочин 2021-02-19 139.5.218.97

Яагаад хунээс гуйлга гуйгаад байгаа ард тумэнд тайлбарлах хэрэгтэй Монго байхгуй бол эхлээд ард тумэндээ хандах естой байх даа

Avatar

Уурхайчин 2021-02-19 192.82.75.161

Уул уурхайгаа олигтойхон дэмжсэн бол юу гэж ингэж гуйлгачин царайлж суух вэ дээ

Avatar

Зочин 2021-02-19 64.119.16.30

"Хиншүү" Ганбаа, Болор-Эрдэнэ, Даваасүрэн мэтийн "Эх орончид" Оюу толгойг хөөж гаргана гэж шантажлаад байхаар уул уурхай яаж өөдлөх вэ дээ??!!!

Avatar

Зочин 2021-02-19 49.0.142.210

Хэн нь уулзах хүсэлт гаргаав? Энэ асуудал. Том Блейр ирснээс хойш ОТ юу болов. Ийм эгзэгтэй үед тэд ажиллаж эхэлдэг. Вакциний асуудал огт биш. ОТ – н асуудал явж байгаа. ""Аюутугай…" гэсэн үг үндсэн хуулийг хаадаг, мэдтүгэй. Үүнийг тэд уншиж байгаа…

Avatar

Зочин 2021-02-19 64.119.21.98

Энэ сайд мэдээж Бори Жонсоны дүүгийн компанийн асуудлыг босгосон байж таараа.

Avatar

Зочин 2021-02-19 64.119.22.240

юм болгон ыг гуйх юм аа мөнгөө хаашаа хийчихдэг гарууд вэ

Avatar

Зочтн 2021-02-19 64.119.21.98

ждү г.м.

Avatar

Зочин 2021-02-19 103.57.94.73

Gazaraa sain uhaj, hvnd aj vildver hugjvvleegvi tsagt Mongol Uls hugjihgvi ee. Guilgaa guisaar l baih bolnoo.

Avatar

Иргэн 2021-02-19 43.242.243.202

Орос Улс " спутник-5 " вакцинаа зүгээр өгье гээд байхад өөр газраас худалдаж авна гээд байдаг нь ямар учиртай юм.

Avatar

Зочин 2021-02-19 64.119.16.30

Оросын "Спутник V" -ыг ДЭМБ хүлээн зөвшөөрөөгүй байхад бид яаж дур мэдэж авах вэ дээ?? Авлаа гэхэд оросын вакцин сайн дураар хийлдгэх хүн олдохгүй дээ, харж л байгаарай!!!

Avatar

Зочин 2021-02-19 64.119.16.30

Яая гэхэв дээ, ядуу айлын өрхийн тэргүүн ингэж л бадар барихаас өөр яах вэ дээ?!!

Avatar

Зочин 2021-02-19 152.89.163.46

УЛС БҮРЭЭС ГУЙЛАГА ГУЙСАН АРЧААГҮЙ ТӨР

Avatar

Гость 2021-02-19 66.181.161.81

Большинство из нас выбирает спутник v а не другие

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж