Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд өнөөдөр 19:00 цагт газардах хуваарьтай байна.
Тус нислэгээр нийт 256 иргэн эх орондоо ирнэ. Үүнд:
- Эрүүл мэндийн шалтгаантай – 24
- Бага насны хүүхэдтэй гэр бүл – 42
- Жирэмсэн – 11
- Өндөр настан – 13
- Хөгжлийн бэрхшээлтэй – 3
- Хүндэтгэн үзэх бусад шалтгаантай – 53
- Түр саатуулах байр – 20
- 11 дүгээр сарын нислэгт нэрс баталгаажсан, онгоцны тасалбараа авсан – 92 иргэн ирнэ.