Чингэлтэй дүүрэгт 21700 өрхөөс шинжилгээ авч, явуулын 61 цэгийг зогсоолоо

Хуучирсан мэдээ: 2021.02.19-нд нийтлэгдсэн

Чингэлтэй дүүрэгт 21700 өрхөөс шинжилгээ авч, явуулын 61 цэгийг зогсоолоо

Чингэлтэй дүүрэгт 21700 өрхөөс шинжилгээ авч, явуулын 61 цэгийг зогсоолоо

Хотын дарга Д.Сумъяабазар цаг үеийн асуудлаар өнөөдөр /2021.02.19/ мэдээлэл хийлээ.


 Тэрбээр “Улаанбаатар хотод зохион байгуулж буй "Нэг хаалга-Нэг шинжилгээ" арга хэмжээг өргөн хүрээнд, зохион байгуулалттайгаар ажиллаж байна. Эрүүл мэндийн салбарын сайд 40 мянгаас дээш гаргахгүй гэдэг албан бичгийг нийслэлийн Онцгой комисст ирүүлсэн. Иргэд PCR шинжилгээнд хамрагдах идэвх сайн байна. Бид ажиллах хүчээ тооцоолж, бүрэн хүчин чадлаараа ажиллаж байгаа ч  нэг өрхөөс давхардаж шинжилгээ өгөх тохиолдлууд гарч байгаа. Мөн нийслэлийн нутаг дэвсгэрт хамгийн өндөр эрсдэлтэй дүүрэг, хороодыг газрын зураг дээр гаргаж байна. Нийслэлийн удирдлагууд дараагийн вакцинжуулалтын ажлыг эхлүүлэх бэлтгэлээ хангасан. Хамгийн гол нь халдварын голомтуудыг хяналтад авч, бизнесийн үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлэх шаардлагатай байна. Хотын эдийн засаг 21 их наяд төгрөг байдаг.  Нийт 57 чиг үүргийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжүүдийг зохицуулсан журмыг гаргана.

Өнөөдрийн байдлаар нийт 448 дуудлага ирсэн байна. Эдгээр дуудлагын 68 хувийг “Нэг хаалга-Нэг шинжилгээ” арга хэмжээтэй холбоотойгоор мэдээлэл авсан байна. Нийт дуудлагын таван хувь нь “Шинжилгээний хариу гарахгүй удаж байна” гэсэн гомдол саналыг хэлжээ.

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж “Чингэлтэй дүүрэгт өнөөдөр PCR шинжилгээ авах 61 явуулын цэг, суурин 10 цэг ажиллаж байна. Одоогийн байдлаар 21700 өрхөөс шинжилгээ авлаа. Сая явуулын 61 цэгээ зогсоочихлоо. Одоо суурин 10 цэгээр шинжилгээ авч байна. “Нэг хаалга-Нэр шинжилгээ” арга хэмжээг сайн зохион байгуулж, шинжилгээний хариу гарахгүй удаж, лабораторийн ачаалал эрс нэмэгдэж байна. Өнөөдөр Чингэлтэй дүүргийн өрхүүдээс авсны дараа үлдсэн хоёр өдөрт Баянзүрх дүүргийн өрхүүдээс шинжилгээ авна” гэв.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж