Нийслэлийн 14 862 өрхийн цахилгаан хангамжийг сайжруулжээ | News.MN

Нийслэлийн 14 862 өрхийн цахилгаан хангамжийг сайжруулжээ

Хуучирсан мэдээ: 2016.04.08-нд нийтлэгдсэн

Нийслэлийн 14 862 өрхийн цахилгаан хангамжийг сайжруулжээ

Нийслэлийн хэмжээнд 2012-2015 онуудад Улаанбаатар хотын цахилгаан хангамжийг нэмэгдүүлж хүчдэлийн уналттай айл өрхийг найдвартай тасалдалгүй цахилгаан хангамжийн сүлжээнд хамрагдуулахын тулд 73.3 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 206 төсөл арга хэмжээ хэрэгжүүлжээ. Үүний үр дүнд  35 616 айл өрх, хэрэглэгчийн  цахилгаан хангамжийн чанар хүртээмжийг сайжруулан найдвартай цахилгаан эрчим хүч хэрэглэх нөхцөл бололцоог бүрдүүлсэн гэж Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас мэдээлж байна.

Үүнээс нийслэлийн төсвийн хөрөнгөөр  17,3 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 128 төсөл арга хэмжээ хэрэгжиж 14 862 айл өрх, хэрэглэгчийн  цахилгаан хангамжийн  чанар хүртээмжийг сайжруулан найдвартай цахилгаан эрчим хүч хэрэглэх нөхцөл бололцоог бүрдүүлжээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж