Засгийн газар, Монголбанк хамтран шинэ оны өмнө ипотекийн зээлийн хүүг жилийн зургаан хувь болгон бууруулсан ч байрны үнэ өссөн нь бага, дунд орлоготой иргэд орон сууцтай болоход хүндрэл учруулах нь ээ. Тодруулбал, “Тэнхлэг зууч” компанийн энэ оны нэгдүгээр сарын судалгаагаар шинээр баригдсан орон сууцны дундаж үнийг дүүргээр нь авч үзвэл Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт нэг метр квадрат нь 3.3-3.4 сая төгрөгийн хооронд хэлбэлзэж байгаа юм.
Хоёр жилийн өмнө Чингэлтэй дүүрэгт шинэ орон сууцны дундаж үнэ нэг метр квадрат нь 1,9 сая, Сүхбаатар дүүрэгт 2,7 сая төгрөг байсантай харьцуулахад үнэ хамгийн багадаа 600 мянга, дээд тал нь 1.4 сая төгрөгөөр өсчээ.
Харин энэ оны нэгдүгээр сарын захиалга авч буй шинэ орон сууцны дундаж үнэ нэг метр квадрат нь 2.5 сая төгрөгт хүрсэн нь өмнөх сараас 2.1 хувиар өссөн дүн юм байна. Мөн энэ оны нэгдүгээр сарын орон сууцны үнийг өмнөх жилтэй харьцуулбал, 5.3 хувиар өсчээ. Түүнчлэн шинэ орон сууцны үнийн индекс нэгдүгээр сарын байдлаар 1.317 нэгж хүрсэн нь өмнөх сараас 2.1 хувиар өсч, өнгөрсөн оны аравдугаар сараас хойших өсөлтөө хадгалсан байна. Харин хуучин орон сууцны үнийн индекс 1.015 нэгж хүрсэн нь өмнөх сараас бага зэрэг буурсан үзүүлэлт аж.
Орон сууцны үнэ өсөхөд нөлөөлсөн гол шалтгааныг иргэд ипотекийн зээлийн хүү буурсантай холбон тайлбарлаж буй юм.
Учир нь, Засгийн газар өнгөрсөн оны тавдугаар сараас эхлэн хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд ипотекийн зээлийн хүүг бууруулах арга мехнизм судалж буйгаа зарласан. Тэр үеэс барилгын компаниуд орон сууцныхаа үнийг бага, багаар нэмэх болжээ. Энэ өсөлтийг ажигласан зарим иргэн ипотекийн хүү буурахаас урьтан, байр зээлээр авах хүсэлтээ банкинд гаргасан ч ипотекийн санхүүжилтийн эх үүсвэр нь хүрэлцэхгүй хүлээх шаардлагатай болсон аж. Хэдийгээр Засгийн газар, Монголбанк ипотекийн зээлийн хүүг бууруулж, зургаан хувь болголоо, эх үүсвэрийг нэмэгдүүллээ гэдгээ зарласан ч орон сууцны үнэ өссөн байсан нь зарим иргэдийн хувьд банкнаас тавих нөхцөл шаардлагыг ч хангахгүйд хүрч, буцахад хүргэжээ.
Статистик мэдээгээр, өнгөрсөн оны арванхоёрдугаар сард ипотекийн зээлийн хүү хоёр хувиар буурч, зургаан хувьд тогтсоны дараа иргэд байртай болохын тулд 95 тэрбум төгрөгийн гэрээ байгуулсан нь түүхэндээ анх удаа хамгийн олон хүн зээлд хамрагдсан үзүүлэлт болжээ.
Гэхдээ зорилтот бүлэг буюу гэр хороололд амьдарч буй иргэд, мөн түрээсийн байранд амьдардаг иргэд ипотекийн зээлд хамрагдах хувь маш бага. Байртай байсан иргэд нь хоёр өрөөгөө гурван өрөө болгох, эсвэл нэг өрөө байраа хоёр өрөө болгох зэргээр томруулсан тохиолдол олон аж.
Иймээс Засгийн газар бага, дунд орлоготой иргэдийг үнийн хөөрөгдөлгүй орон сууцанд хамруулахад анхаарч ажиллахгүй бол орон сууцжуулах гурван их наяд төгрөгийн цогц хөтөлбөр зөвхөн барилгын компаниудыг “угжсан” бодлого болж бууж мэдэхээр байна.
Үе, үеийн Засгийн газар бага, дунд орлоготой иргэдийг орон сууцжуулах зорилт тавьж, жилийн 30 гаруй хувийн хүүтэй олгогддог байсан зээлийг ипотекийн хөтөлбөр хэрэгжүүлснээр зургаан хувь руу буулгасан нь том дэвшил боловч, хамрагдсан иргэд авсан зээлээ бараг хоёр дахин нугалж төлөх үүрэг хүлээдэг нь банкуудад илүү ашигтай тусч буй тухай шүүмжлэл ч гарсаар ирсэн. Тиймээс ипотекийн зээлийн иргэдэд учирч байгаа дарамтыг бууруулах шаардлага ч давхар бас тавигдаж буй юм.
Г.ХОРОЛ
zochin 2021-02-19 103.212.118.37
Covid-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 10.6
Монгол банкны ерөнхийлөгчийн тушаал А-392
2021 оны 6 дугаар сарын 30 хүртэл
Ипотек 6 хувийн үргэлжлэх хугацаа 2021 оны 6 дугаар сарын 30 хүртэл юм байна.
Зочин 2021-02-19 203.91.115.56
6 хувь чинь бусад оронтой харцуулахад өндөр шүү дээ .олон орон жилийн 3 хувь бна .сарын 1 хувь чхүрдэггүй шүү Монголчуудаа энэ дээд малнуудад тархи битгий угаалгаачээ.6 ххувь гэдэг бол чи урт хугацаанд 45 сая зээл авахад энэ зээл чинь хүүтэйгээ 145 сая орчим болж чи 100 саяаар хохирч үлдэнэ .уг нь бол 45 сая ын зээл чинь бусад оронд хүүтэйгээ 50 орчим сая л болж байгаа тэд иргэдээ ингэж харж байхад Монголд минь ард иргэдээрээ гахайнуудтэжээлгэж байдаг ухаарагтун
Зочин 2021-02-19 64.119.24.23
Mongoliig hentei haritduulaad baina aa? Yu ch buteedeggui uls oron gedgee sanachih.
Зочин 2021-02-19 92.38.148.60
Mongol bairnuud yamar ch standartiin shaardlaga hangaagui muu barigdsan bairnuud bj Americiin zarim mujaas yag adilhan uneer barag palace avah unetei adilhan unetei. Shine gesen murtluu 2, 3 jil bolood l hagaraad, huiten, nel nuh suv garchihdag yum bna lee. yadaj bhad bairnii mungu avdag gazar n togmol zasal shinechlel hiihgui garage, orts gej suirtsen bairnuud zunduu. tegsen murtluu sar bolgon avdag mungu n haashaa alga bolchihdog n b** med.
Зочин 2021-02-19 202.126.90.101
Өмнөхөөсөө ерөөсөө сургамж авахгүй юм аа. 2008 онд бүх мөнгөө барилга болгоод авах хүн байхгүйгээс хямарсан шүү дээ. Ипотекэд оруулснаас гэр хороолол руу дэд бүтэц татах хэрэгтэй.
Зочин 2021-02-19 202.9.46.128
https://www.hashbulls.cloud/ref?id=26805
Iishee orj bitcoin tsugluul zvgeer baij bhar
Zochin 2021-02-19 46.224.12.86
Bairnii une arai denduu undur yumaa.Ger horoolold amidarch bgaa humuust zeel oldoh uu bair hezee ch awch chadahgui mk ni 1.5 say boloh heregtei arai l shunal yumdaa
Зочин 2021-02-19 202.9.46.183
Иймэрхүү захиалгат байж магадгүй нийтлэлд итгээд байх хэрэггүй. Ийм хямралын үед байраа зарах гэсэн явцуу арга. Тэрэнд хууртаж өндөр үнээр их хэмжээний зээл авч хохирох хүн олдоод байгаа нь харамсалтай юм да
Зочин 2021-02-19 202.126.90.101
Захиалгат гэнэ үү. Судалгаа ярьж байхад уу?
ЧУКА 2021-02-19 122.201.22.100
TENEG HUMUUS TEGEJ BODDOG
ЧУКА 2021-02-19 122.201.22.100
GORD
Зочин 2021-02-19 202.9.46.173
Mongol hunii shunal shvv dee, zeeliin huu buursan ni shaltgasn bish
Зочин 2021-02-19 51.89.153.65
Шилдэг эротик клубт тавтай морилно уу — https://tinyurl.com/y9mh59ld
Зочин 2021-02-19 146.115.161.230
Ядарснаа гайхаад байх. Гэтэл 300000$ ын байр 100000$ ын машин авч унаад байдаг. Монголчууд ч ядраагүй байнөө. Эрэлт нь байхаар нийлүүлээд байна. Хэн ч энэ тэнгэрийн үнэтэй байрнуудаас авахгүй бол жамаараа өнхрөөд өгнө л дөө уг нь. Монголчуудын бас нэг тэнэг зан өөрт хэрэгтэйд бус өрөөлд харуулах гэж мөнгө үрдэг нь. Бүрррр гайхмаар их мөнгө
Бар 2021-02-19 66.181.185.116
Ааяа юун баян юм. 300 мянган доллар чинь бараг 900 сая биздээ. 100 мянга доллар чинь 280 сая.
ҮНЭН 2021-02-19 64.119.20.158
ойлгомжтой дээрээс нь хахууль төлнө их юм болж байгаа
Bataa 2021-02-19 150.129.143.156
Lalriin barilgiihan odoo boliosoi novshnuud
Зочин 2021-02-19 202.131.225.197
chanargui materialaar tehnologiin gorim aldsan shavar tagz bosgochihood amandaa bagtsan une helne. Minii ard tumeen bitgii huurtaarai. Gazar hudlultund tesvergui barilguud ih baigaa baih shuu
Зочин 2021-02-19 202.126.89.114
МОБИКОМ КОРПОРАЦИ СҮҮЛИЙН 4 ЖИЛД МОНГОЛ УЛСЫН 108 СУМДЫН СУРГУУЛИУДАД БОЛОВСОН ЖОРЛОН БАРЬЖ ӨГЧЭЭ…108 ТОМ ТОО ШҮҮ НИЙТ СУМДЫН 1/ 3 НЬ…ҮҮНИЙГ Л ЖИНХЭНЭ СОЁЛ ГЭГЭЭРЛИЙН АЖИЛ ГЭДЭГ БАЙХ…МАШ САЙН ЭХЛЭЛ НИЙГМРҮҮ УРИАЛГА…
ТӨР НЬ Ч ИЙМ ЭНГИЙН ЮМ ОЛЖ ХАРДАГГҮЙ АРД ИРГЭД НЬ Ч ӨӨРИЙНХӨӨ ТӨЛӨӨ ТЭМЦДЭГГҮЙ…АЛХАХ ГАЗАРГҮЙ АМЬСГАЛАХ АГААРГҮЙ ХОТОД ЗЭЭЛ ТӨЛЖ ОРОН СУУЦААР ЮУГАА Ч ХИЙНЭ ДЭЭ!!!
ХАШААНДАХ ЖОРЛОНГОО ШИЙДЧИХВЭЛ СОЛОНГОСЫН ХАНОК МАЯГААР АМЬДРАХ 100% БОЛОМЖТОЙ ЮМСАН..!!!
Onm 2021-02-19 66.181.185.116
Ээ мобиком чигь 100% японы хөрөнгө оруулалттай компани. Монголд моби шиг холыг харах компани бхгүй. Японууд арай өөр.
Оном 2021-02-19 66.181.185.116
Манайп Сахал Эрдэнэбилэгийн ХХБ-нүүд л бна. Ядаж байхад энэ Сахал бидаа тэр хурдан Форбсийнхоо жагсаалтад орчоосой. Тэрнээс наана маниусыг боолын гэрээнээс чөлөөлөхгүй юм билээ. Гахд бяндуу чинь монголоос Форбсийн тэрбумтаны жагсаалтад орно гээд луйвар хулгайг нь зогсоож дийлэхгүй юм шиг байгаам.
Зочин 2021-02-19 202.126.90.101
Чиний ядуу байгаа Эрдэнэбилгийн буруу юу?
Зочин 2021-02-19 202.126.88.139
30-ААД ЖИЛ ЯАМНЫ БАРИЛГА ЗАХИАЛАГЧ ДАРГА НАР СУМДАД ҮР АШИГГҮЙ ЦЭМЭНТ ЦУТГАЖ ЯВАХДАА ИЙМ ЧУХАЛ ЖОРЛОНГ НЬ ОРХИСОН БАЙСНЫГ МОБИКОМЫН ГАДААД ЗАХИРАЛ ОЛООД ХАРЧИХАЖ БАЙНА ШҮҮ ДЭЭ…
МАНАЙХАН ХУВЬ ХУВЬСГАЛГҮЙ ХОТОД Ч ЯЛГААГҮЙ ЮУ Ч БОДОЛГҮЙ ЦЭМЭНТЭН ШУГУЙ БАРЬСААР АЛХАХ ГАЗАРГҮЙ АМЬСГАЛАХ АГААРГҮЙ БОЛЧИХООД СУУНА ХӨӨРХИЙ……ДЭД БҮТЭЦ БУЮУ ЦАХИЛГААН СТАНЦ; ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ ; ХОГНЫ ҮЙЛДВЭР Л No.1- т ХЭРЭГТЭЙ БАЙНА ДАА !!!
Зочин 2021-02-19 202.9.41.14
Газраа үнэгүй болговол байрны үнэ бага болно
Dfasdff 2021-02-19 66.181.185.116
Ер нь ипотекийг зарах эрхийг нь яагад нээж өгөхгүй бгаа юм бэ? Би бол 10 жил төлсөн яг үнэндээ тохиолцох хүнд бол зармаар бна. Шинээр хвбол 30 жил төлнө. Минийхийг авбал 20 жил төлнө. Ашиг харахгүй. Оргил үед авсан одоо бол зармаар байх юм. Ипотек гэдэг хувийн корпораци нь намайг дахиад 20 жил шулна гээд бх юм яахав. Яаж энэ боолчлолоос мултрах вэ? Яс юман дээр аятайхан гэр хорооллын газартай бол газраа байраар солиод тэрнээс наана байртай болчих боломж бгаад байдаг.
Зочин 2021-02-19 202.9.40.55
Ийм их өндөр үнэтэй байр худалдан авч байхыг бодоход ард түмний амьдрал доройтойгүй л юм байна. даа
Бар 2021-02-19 66.181.185.116
Чи тэнэг үү. Зээлээр авч бна.
Зочин 2021-02-19 202.9.40.55
Г.Хоролын бичиж байгаагаар ипотекийн зээлийн хүүг 6 хувь болгосон Засгийн газрын буруу болжээ. Зээлийн хүүг хөнгөлөх нь уул нь иргэд рүүгээ чиглэсэн ажил байлтай. Гэтэл эд нар тэгэж үзэхгүй шүүмжилж байгаа нь хачирхалтай
Зочин 2021-02-19 192.82.69.220
100000 айлын хөтөлбөр анх зардлагдаад бүх хөрөнгө барилгын компани, эзэд нь бүх мөнгийг авсан, иргэдэд юм ногдоогүй, байрны үнэ нэмэгдсэн
иргэн 2021-02-19 103.57.94.140
Монголчууд яахаараа ийм новшийн бдаг бнаа.
Оном 2021-02-19 66.181.185.116
Энэ 8%-ийн дарамтаас чөлөөлөлдөө. Энэ ард түмэн 8% хүү төлөөд 10 жил болоход үндсэн зээл хасагддаггүй, үндсэн зээлээ хасья гэвэл 8% дээрээ нэмж мөнгө хий гээд байдаг. Угтаа дэлхий дээр 8% ипотек гэж байдаггүй л бхгүй юу даа. Бусад улсад 2-3% өгдөг зээлийн журмыг монголд авчраад 8% дээр хэрэглэчихээр иргэд нь банкуудад хүү төлдөг мөнгө хүүлэлтэд орчихсон. Тэр журмаа өөрчилж өгдөггүй, дэлхийн жишиг гэнэ. Тэгвэл хүүгээ дэлхийн жишгийн болгооч гэхээр монголд хүү өндөр гэчихнэ. Энэ зорилго биш.
Монгол юугаараа 2021-02-19 66.181.185.116
Монголд яагаад бүх юм ийм хогийн явдаг юм мэдэхгүй. Уг нь иргэдийг орон сууцжуулах хөтөлбөр. Зорилго их ариун. Гэхдээ тэгээд хийж бх явцад олигархи банкнуудын л лобби явдаг. Улс мөнгийг нь гаргана, үр ашгийг нь банк, барилгын компани хүртэнэ. Иргэд 30 жил банкны барьцаанд өндөр хүү төлнө. Энэ бүх ипотекийг банкуудад хувьчилчихсан юм билээшд. Ипотекийн корпораци гэдгийг ХХБ тэргүүтэй хэдэн арилжааны банкуудад хуваагаад өгчихсөн. Бид ХХБ-гийн 30 жилийн боолчлолд орсон. Буцааж болдоггүй, зарж болхг
Зочин 2021-02-19 202.9.46.182
Үл хөдлөх хөрөнгө ер нь хямдардагүй, цагийн аяст улам үнэ нь чангардаг, буудаггүй тийм хөрөнгө юмуу даа.
Зочин 2021-02-19 139.5.216.185
Төгрөгийн ханш унаад байхад аргагүй шүү дээ. Тухайн үед доллар хэдтэй байлаа одоо хэдтэй байна, харьцуулж харах хэрэгтэй.
Зочин 2021-02-19 64.119.24.43
Одоо байрны үнэ улам өснө. Оюун эрдэнийн шоуны мөнгө ард түмэнд наалдахгүй компаниудын захирлуудын карманд л орно доо
Зочин 2021-02-19 192.82.71.75
энэ зээлийг бараг авч чадахгүйдээ хүмүүс, хахуулиар хэдэн байр зээл гардаг бсан тэр л үргэлжлэх бх
w 2021-02-19 66.181.183.119
barilgiin kompanii buznes gd b.sandaa
Зочин 2021-02-19 202.21.108.4
UNETEI BOL HUN AVJ CHADAHGUISHDEE. TEGEED BUURNA. ZAH ZEELIINHEE ZARCHIMAAR L YAVJ BNA.
иргэн 2021-02-19 192.82.77.157
Хөрөнгийн зуучын компаниуд байрны үнийг өсгөхийн тулд худал мэдээлэл цацаж байх юм. Албан ёсны статистик судалгааны байгууллага биш илт худал төөрөгдүүлсэн мэдээлэл тараагаад байхын. Байр хайж зөндөө судалгаа хийсэн СБД, ЧД-т 1.5-2.6 саяын хооронд л байна л ээ. 3 саяаас дээш үнэлсэн байр тааралдаагүй байсан ч зах зээл нь бага шүү дээ. Мөрөөдлөө бичсэн бололтой. 3 саяаас дээш үнэлгээтэй байранд 6 %-ийн зээл гаргахгүй шдээ угаас.
зочин 2021-02-19 49.180.162.3
Мэргэжлийн хяналтын байгууллагын хуурамч гарын үсгийн эрсдэл, чанаргүй барьсан барилгын эрсдэлийг тооцвол байрны үнэ БУУРАХ ёстой. Яаж ч бодсон үнэ нь байнга өсдөг, худалдан авагчийн оруулсан хөрөнгийн үнэ цэнэ алдагдахгүй байх хөрөнгө оруулалт биш. ИРГЭНЭЭ ХӨРӨНГӨТЭЙ болгох бодлого иргэнээ ҮНЭТЭЙ оромжтой болгох бодлогоос эрс өөр.
haha 2021-02-19 202.9.46.66
барилгад оруулсан хулгаан мөнгөөө өмгөж авнаигэж бодожлдэээ төрийн хулгаачууд ард түмэн улам ядуусан хэнч үнэтэй шавар авахгүйдэээ малуудааа энэ зүгээрл шоу
Арай ч дээ 2021-02-19 64.119.20.113
Ингэж л новшроно доо!
Зочин 2021-02-19 64.119.24.43
Манай хэдэн мангарууд шууд хүчээр захмргаадаад бгаа юм чинь аргагүйш тэ.
Зочин 2021-02-19 202.9.46.164
Хүү нь жаахан буураасай. 20 жил төлөхөөр авсан зээлтэй тэнцэхүйц хүү төлнө. Зээл олгож эхлэхтэй зэрэгцээд хөөсөрсөн үнээр байртай болсон. Одоо аль хэдийн 30 хувиар үнэ нь уначихсан. 20 жил дуусахаар үнэ цэнэ гэж юм үлдэх юм уу , бүү мэд. Сард төлж буй хүү нь түрээсийн төлбөрөөс арай бага юм даа л гэж бодох юм. Урьдчилгаанд төлсөн мөнгөө хадгаламжинд баййршуулсан бол гэж тооцохоор түрээсийн зардлаас даваад явчихна. Тэгээд л яах аргагүй шулуулсан наймаа нь үнэн болоод байна.
зочин 2021-02-19 64.119.21.185
Хөөсөрсөн үнийн үед ипотээг авсан улс бол мэхлэгдсэн улс юм. 10 жилийн турш төсөн хүү нь урьдчилгаатайгаа хамт байрныхаа одоогийн үнийг давчихаад байна. Тиймээс байрныхаа одоогийн үнийг хаасан тэр хүмүүсийн ипотекийн зээлийх бүрмөсөн хааж ард түмнээ зээлийн даматаас чөлөөлөх иөрийн хөтөлбөртэй еөкийг сонгоё.
Зочин 2021-02-19 64.119.24.43
Одоо улам өснө.
Зочин 2021-02-19 203.91.118.254
оюунэрдэнэ бас буруу шийдвэр гаргаж байна дандаа л барилгын салбар луу мөнгө хаясан одоо зогсонги байдлыг мөнгө хэвлэх байдлаар барилгын компаниудыг дэмжиж байна үеийн үед энэ салбар л ашигтай байсан долдой 6 хувь барйны үнийг өсгөөд зогсохгүй бүгдийг байранд оруулна гэж байхгүй энэ их том газар нутагтай иргэд байраар яах юм хашаа байшингаа байр шиг болгоод амьдарч болно. байранд орсон иргэд байрны мөнгөө төлөх гэж насаараа өртэй дээр нь хүүгийн өртэй монголчуудыг өрөнд оруулж сэхэхгүй болгож ба
Хөрөнгө оруулагч 2021-02-19 103.10.22.16
3 их наядын хөтөлбөр чинь улстөрчид, тэднийг тойрон хүрээлэгчид, нарын Үл хөдлөх хөрөнгийн салбарт царцсан мөнгийг гаргахад л зориулагдсан шүү дээ. Иргэд ийм олноор нь оронсууц барьж чадахүй нь ойлгомжтой. Тийм учраас гэр хорооллыг дэд бүтцээр хангах л хэрэгтэй байна. Ингэж байж нийтээрээ хөрөнгөжиж хамтдаа элбэг хангалуун амтдарсан дээр бусуу?
МӨӨГИЙ 2021-02-19 202.137.131.253
АРД ТҮМЭН ТЭНЭГ БИШ? ЗАЙСАН ЯАРМАГРУУ ӨГЛӨӨ5ЦАГ ОРОЙ 5ЦАГ ТҮГЖИРДЭГ БОЛОХОР БАЙР ЗАРАГДАХАА БОЛЬЖ АЛХААД ХАРИХ ЧИНГЭЛТЭЙ СҮХБААТАРТ ӨСӨХ НЬ ТҮМЭН ЗӨВ 100АЙЛЫГ 100% ГЯЛС СУУЦЖЦЦЛВАЛ ЦААШДАА ДЭНЖИЙН МЯНГА ЗУРАГТЫН ГАЗАР ХУРДАН ОРОН СУУЦ БОЛОХ ЗАМ НЭЭГДЭХ Ч ЭЗЭНГҮЙ ХЭЭР МОРИНГИЙН ДАВААНД ТҮГЖОЭЛРҮҮ ЗАЛУУС ХОРООЛОЛ БАРИНА ГЭЖ МАНГАРТААД БУЯНТ-АХАА ШИГ ДАМПУУРАХ НЬ ТОД БОЛЖ БАЙГАА ТАВИЛАН ЮМ ДАА
хонх ни дуугарахаар,дамар ни таггэгч энэ дээ 2021-02-19 64.119.23.167
зээлийн хүүг бууруулаад 6%болгочихоор барилгын kамониуд м2үнээ 1,9 байсан3,4 сая болгочихоор нэмэгдэхүүнүүдийн байрын солиход нийлбэрийн чанар өөрчилөгдөхгүй ээ гэдэг дээ.ийм байдлаар орон сууцжуулна гэвэл холоо хэвтэнэ.ингэж ард түмэнээ хавсайдаж шулдагийн чини ард түмэн эсэргүүцээд бгаа юм.
onom 2021-02-19 66.181.185.116
Анх ипотекийг МБ-наас санхүүжүүлсэн байдаг. Хэдэн арилжааны банкууд ялангуяа, ХХБ тэргүүлэн оролцож тараасны шанд 4%-ийн ашиг авч байсан байдаг. ө.х. 8% төлөхөд 4% нь банкны үйлчилгээний хөлс болох нь байшд. 30 жил үйлчилгээний хөлс 4 хувиар авна гэдэг дажгүй л бизнес. Эх үүсвэр нь товчдоо улсын мөнгө юм чинь. 4 хувь нь буцаад зээлийн сандаа ордог юм шиг байгаам. Гэтэл тэр зээлүүдийг Ипотекийн корпороци гэдэг юманд төвлөрүүллээ гэж хэлээд дараа нь ИКорпорациа хувьчлаад хэдэн банкуудад өгчихсөн.
ОНОМ 2021-02-19 66.181.185.116
Одоо бол бид бүгд ХХБ-ны ипотекийг үндсэндээ авсан гэсэн үг. Улсын мөнгө байсан, тэр нь татвар төлөгчдийн мөнгө гэсэн үг. Гэтэл хувийн банкнууд яахаараа хувьчилж авдаг юм. Бүү мэд. энд дахиад балиар луйвар явчихсан. Дээр нь 6 хувь гэж гаргаад хуучин 8 хувиудыг бууруулдаггүй. Учир нь Ипотекийн корпораци хувийн компани болчихсон тул тэд зөвшөөрдөггүй. ийм сайхан төлж байхад буулгана гэж юу байсан юм гэдэг. Дээр нь улс 4 хувь авдаг байснаа 1 хувь болгосон гэсэн нэг юм Баделхан хийчээд явсан.
зочин 2021-02-19 66.181.178.225
Оннц дүмд 2-бүлэгийн 1-р ангиас нь эхлээд үз !!! яг энэ хулгайчуудын тухай хийсэн хүүхэлдэйн киноог үзээрэй.
mongols 2021-02-19 139.5.217.177
tgd ene bas zasgiin gazriin buruu yu ?
Зочин 2021-02-19 183.177.97.14
bairgui humuustei zoriulsan bodlogo yavuulaldaa
Зочин 2021-02-19 103.136.254.41
ugaasaa tegne shuu dee.
Зочин 2021-02-19 64.119.17.66
ӨСӨХГҮЙ
зочин 2021-02-19 109.252.29.30
Ипотекийн зээлийн хуу буурахаар байрны унийг зохиомолоор хеерегдене. энэ бол яах аргагуй дамын наймаачдын хийдэг ажил. Засаг унийн эсрэг арга хэмжээ бодох естой