Калашников компани АК-203 бууг Энэтхэгт үйлдвэрлэнэ | News.MN

Калашников компани АК-203 бууг Энэтхэгт үйлдвэрлэнэ

Калашников компани АК-203 бууг Энэтхэгт үйлдвэрлэнэ

Калашников компани АК-203 бууг Энэтхэгт үйлдвэрлэнэ

ОХУ-ын зэвсэг үйлдвэрлэгч Калашников АК-203 бууг энэ жилээс эхлэн Энэтхэгт үйлдвэрлэхээр болсон бөгөөд илүү олон хүн татахын тулд шинээр бүтээсэн өндөр технологи бүхий дробовик буугаа танилцуулж байгаа талаар гүйцэтгэх захирал Дмитри Тарасов мэдээлжээ. Дэлхийн олон оронд одоо ч зэвсэглэлдээ өргөн хэрэглэж буй АК-47 бууны зохион бүтээгчийн нэрээр овоглосон Калашников компани 2014 онд АНУ болон Европын холбоонд хориг тавиулснаасаа хойш бизнесийн шинэ талбар эрчимтэй хайсаар байгаа билээ.

Тарасовын хэлснээр компани 2025 он гэхэд ашгаа 60 хувь сайжруулж, 50 тэрбум рубль болгох төлөвлөгөөтэй ажиллаж байгаа аж.

Шинээр танилцуулж буй өндөр технологи бүхий дробовик бууны нэрийг Ултима гэх бөгөөд утасгүй интернет, bluetooth ашиглан ухаалаг утастай холбогдох чадвартай аж. Тус технологийг зэвсэг болон өндөр технологид хорхойтой залуу үеийнхэнд зориулан бүтээсэн аж.

Калашников компани Энэтхэгийн батлан хамгаалах яамтай хамтран дараагийн 10 жилийн хугацаанд нийт 670 мянган АК-203 бууг Энэтхэгт үйлдвэрлэхээр тохиролцсон байна. Өнгөрсөн жил Калашников АК-130 бууг үйлдвэрлэх зөвшөөрлийг Арменид өгсөн бөгөөд өдгөө 37 настай Тарасов цаашид Венесуэльтэй тогтоосон холбоогоо өргөжүүлж, Латин Америктай илүү нягт холбоотой ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлж байсан юм.

Калашников үйлдвэр нийт 27 оронд зэвсэг нийлүүлдэг бөгөөд дотоодын галт зэвсгийн хэрэгцээний 95 хувийг хангадаг билээ. Гэвч 2014 оны хориг арга хэмжээнээс болж АНУ-ын компаниуд Калашниковтой хамтран ажиллах боломжгүй болсон юм. Шинээр гаргаж буй АК-203 буу нь хоёрдугаар дайны үед зохион бүтээгдсэн АК-47 бууны хэд дахин сайжруулан шинэчилсэн хувилбар аж. АК-47 бууг ЗХУ-ын цэрэг Михайл Калашников хоёрдугаар дайнд шархадсаныхаа дараа зохион бүтээж байсан юм.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Ovgon 2021-02-19 122.201.24.4

busad uls ornuud hari garig erhsiig erhsheej sansar ogtorguin tuvshind tehnologi yarij baihad hoorhii fashist arhichin orosuud ak 47 buugaal helberiig ni baga saga oorchilj uldverleel teriigee ondor tehnologi gej sairhaj amitnii eleg doog bolj suuh yum da chaavaas kk.

Avatar

hurliiz ovgond. tanai amerikuud burhad gej uu dee.. 2021-02-19 202.131.225.197

ovgon geh hurliizaa chinii shvteen amerik delhiid hamgiin ih 17 terbumiin zebseg zardagiig medeh uu dee.amerik b** hvn aldaguu esvel ih energui obdohgui aldag yum uu. zobhon amerikd irgediin gar deer 400 say b** bvrtgeltei bii. haraar bvrtgelgui heden say b** gedeg yumaa..amerikd jild 36000 hvn zobhon buuduulij nas bardagiig medeh uu dee.. ted nariin 8000 hvn ni zobhon tsagdaagiin buund vhdeg yumaa..

Avatar

Zochin 2021-02-19 202.55.188.40

medrel uheree 330 saya huntei tom ulsad garch bgaa gemt hergiin toog shinjleh uhaanii undesleltei haritsuulalj oilgo. Chinii tarhi jijighen bna. tanai fashist oros gemt hergiinhee toog nuuj dardag hernee 1000 hund nogdoh gemt hergiin hemjeegeegeer delhiid terguuldeg yum shde kk.

Avatar

Ovgon 2021-02-19 122.201.24.4

busad uls ornuud hari garig erhsiig erhsheej sansar ogtorguin tuvshind tehnologi tarij baihad hoorhii fashist arhichin orosuud ak 47 buugaal helberiig ni bafa saga oorchilj uldverleel teriigee ondor tehnologi gej sairhaj amitnii elegdoig bolj suuj yum da chaavaas kk.

Avatar

Зочин 2021-02-19 202.126.89.132

Goe shaalaa andaa👌

Avatar

2 hurliizd 2021-02-19 202.131.225.197

orosuud l sansard anh hvn nisgej bailaa daa hurliizaa. odoo boltol sansariin ih gvren heveer bna. tanai amerikuud hvrtel orosiin puujingaar sansard ochdog bas buuj bgaa ch dee. amerikuud sansariin puujingiin hodolguuree orosoos horig tavisan baij guij abdagiig medeh uu hurliizaa. amerik aguu gej soliorood bgaa bolohoos sansariin hubid amerikuud orosoos hol hotsorogdoj ybdag shuu..

Avatar

Ovgon 2021-02-19 122.201.22.172

Chi ch yu ch medehgui uher yum da. 90-Eed ond orosiin sansariin hotolbor suireh geed orosuud tuslamj guigaad uilj unjaad baihaar amerik Nasa zarim neg hodolguuriin uuldverlelee zogsoogood orosod uildverluulj handiviin hudaldan avalt hiij orosiin sansariin hotolboriin amiig avarsan tuuhtei. Odoo ter tsag ongosoon kkk.

Avatar

Зочин 2021-02-19 51.89.153.65

))))))))) Шилдэг эротик клубт тавтай морилно уу — https://tinyurl.com/y9mh59ld

Avatar

Буруу юмд нэгдсэн 2021-02-19 122.201.21.205

Миний бодлоор манай улс шаал буруу конвенцод нэгдсэн юм.
Өдийд бид өөрсдийгөө хамгаалах б** зэвсэгээ өөрсдөө хийгээд сууж байх байсан шүү дээ! Гэтэл одоо Батлан Хамгаалах Яам маань бүүр хоцрогдчихсон хөрш улсуудаа л бараатахгүй бол болохоо больгочихсон. Ёстой буруу конвенцод нэгдсэн юм.

Avatar

Зочин 2021-02-19 64.119.26.205

монголчуудад ингэж батиантаа өгөхгүй л дээ.

Avatar

mongolchuud b** sumaa hiigeed surah yostoi 2021-02-19 91.186.76.131

Maniahan b** sumaa uildverlej surah umsan

Avatar

Зочин 2021-02-19 202.55.191.130

uursdiiguu alaad duusah bailgui

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж