АНУ-ын дипломатууд Оросоос вакцин "царайчилж" байна гэв

Хуучирсан мэдээ: 2021.02.19-нд нийтлэгдсэн

АНУ-ын дипломатууд Оросоос вакцин "царайчилж" байна гэв

АНУ-ын дипломатууд Оросоос вакцин "царайчилж" байна гэв

“The Washington Post” сонин вакцинтай холбоотой зарим баримтуудыг саяхан дэлгэжээ. Тус сонины редакцийн олж мэдсэнээр хилийн чанадад байгаа Америкийн зарим дипломат ажилтнуудад covid-19-ийн эсрэг вакцин хүрэлцэхгүй болсон нөхцөлд Оросын “Sputnik V” вакцинаас авахаар Москвад хандсан байна. Мөн тэдгээр ажилтнууд АНУ-ын эрх баригчид “Pfizer”-ийн вакциныг хэрхэн хуваарилж байгаад сэтгэл дундуур байгаагаа илэрхийлжээ.

“Дэлхийн хамгийн баян улс бусад улсаас дэмжлэг хүсэх нь дипломат ажилтнуудыг үнэхээр дорд байдалд оруулж байна” хэмээн Ойрхи Дорнодод ажилладаг дипломатч ярьсан байна. “The Washington Post” сонин эдгээр баримтуудыг зарим уулзалтын үеэр өрнөсөн ярилцлага, бичлэг болон бусад баримтуудаас олж цуглуулсан байна.

АНУ-ын зохицуулагч байгууллага Оросын вакциныг хүлээн зөвшөөрөөгүй байгаа. Гэхдээ тус улсын Төрийн департамент ажилтнууддаа Оросын вакцин тариулахыг албан ёсоор зөвлөөгүй ч "эрүүл мэндээ хамгаалахын тулд өөрсдөө бие даан шийдвэр гаргахыг зөвшөөрч байгаа" хэмээн “Washington Post”  сонин мэдээлжээ. Төрийн департаментаас 315 мянган тун вакциныг дэлхий даяар ажиллаж буй дипломат ажилтнуудад хуваарилах ёстой байсан ч одоогоор үүний дөнгөж 23 хувийг л нийлүүлээд байгаа аж.

Үүнээс өмнө Хятадад ажиллаж буй хэсэг дипломат ажилтнууд Хятадын эмч нараар шулуун гэдэснээсээ арчдас авхуулж covid-19-ийн шинжилгээ өгөхөөс өөр аргагүйд хүрсэн талаар гомдоллож байв. Ингэж шинжилгээ өгөх нь хамраас арчдас авахаас илүү үр дүнтэй гэж Хятадын эмч нар үзжээ.

Эх сурвалж: Washington Post

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ХахаХаха
7
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж