ЛеБрон 35000 дахь оноогоо авч, Нетс Лэйкерсийг хожив

Хуучирсан мэдээ: 2021.02.19-нд нийтлэгдсэн

ЛеБрон 35000 дахь оноогоо авч, Нетс Лэйкерсийг хожив

ЛеБрон 35000 дахь оноогоо авч, Нетс Лэйкерсийг хожив

Хойд Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбоо буюу NBA-ийн 2020-2021 оны улирлын ээлжит тоглолтууд өнөөдөр/2021.02.19/ явагдлаа. Эдгээрээс шинэхэн их гурвал, аваргуудын талбайд зочилсон тоглолт олны анхаарлын төвд байв.


  • Лос Анжелес Лэйкерс 98 – 109 Брүүклин Нетс

Энэхүү тоглолтонд аваргуудаас Энтони Дэвис, Деннис Шредер нар оролцоогүй бол Нетсийн их гурвалаас Кевин Дюрант тоглоогүй. Мөн Леброн Жэймс энэ тоглолтонд 15 оноо авч чадвал, 35000 онооны босго давсан лигийн түүхэн дэх гурав дахь тоглогч болсон юм. Тоглолтын хувьд, эхнээсээ л талбайн зочид буюу Брүүклин Нетсийн залуус илүүрхсэн. Харин Лэйкерсээс эхний үед Кайл Кузма сайн байж, онооны зөрүүг ойрхон барьж чадсан юм. Гэвч эсрэг талаас Жо Харрис, Луваву зэрэг үүргийн тоглогчид нь гайхалтай байж, тоглолтын хоёрдугаар хагасаас эхлэн онооны зөрүүг хоёр оронтой тоонд оруулсан.

Гуравдугаар үеийн төгсгөл, дөрөвдүгээр үеийн эхлэлд Лэйкерс оноо зөрүүг ойртуулахыг хичээсэн ч Жо Харрис, Кайри Өрвин, Жэймс Харден тэргүүтэй Нетсийн залуусын ээлж дараалсан шидэлтүүд оновчтой болж, тоглолтын хувь заяаг шийдсэн гэж хэлж болно. Нетсээс Жэймс Харден 23 оноо, 11 ашигтай дамжуулалт гэсэн үзүүлэлтээр багийн нөхдөө тэргүүлсэн бол түүнд Жо Харрис 21 оноо, Кайри Өрвин 16 оноо авч тус хүргэжээ.

Леброн Жэймсийн хувьд тоглолтын эхний хагаст л 15 оноо авч, лигт хөл тавьсан цагаасаа хойшхи 35,000 дахь оноогоо авсан. Тэрбээр тоглолтыг 32 оноо, найман самбараас бөмбөг авалт, долоон ашигтай дамжуулалт гэсэн үзүүлэлттэй өндөрлүүлсэн бол түүнд Кайл Кузма болон Монтрезл Харрелл нар л 10 болон түүнээс дээш оноо авч тус хүргэжээ.

Одоо Леброн Жэймсийн дээр зөвхөн 38,387 оноо цуглуулсан домогт Карим Абдул-Жаббар болон 36,928 оноо цуглуулсан домогт Карл Малоне нар бичигдэж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж