Улсын хэмжээнд нийт 439.7 мянган толгой мал хорогджээ | News.MN

Улсын хэмжээнд нийт 439.7 мянган толгой мал хорогджээ

Улсын хэмжээнд нийт 439.7 мянган толгой мал хорогджээ

Улсын хэмжээнд нийт 439.7 мянган толгой мал хорогджээ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын ахалсан Хүнсний хангамжийн удирдлагын шуурхай штабыг байгуулжээ. Нийслэл, аймгуудаас хоёрдугаар сарын 16-нд тодотгосон судалгаагаар улсын хэмжээнд 20 мянган тонн малын мах, 154.6 мянган тонн гурил, 1.6 мянган тонн гурилан бүтээгдэхүүн, 13.8 мянган тонн төрөл бүрийн будаа, 1.3 мянган тонн хуурай сүү, 1.4 сая ширхэг өндөг, 4 мянган тонн ургамлын тос, 81.8 мянган тонн төмс, 37.2 мянган тонн хүнсний ногоо, 3 мянган тонн элсэн чихэр, 0.9 мянган тонн давсны нөөцтэй байна.

Судалгаанд Улаанбаатар хот, хөдөө орон нутгийн худалдааны зах, төв, дэлгүүрүүд, хүнсний үйлдвэрүүд дэх хүнсний нөөцийг хамруулсан. Мөн дотоодын гурилын үйлдвэрүүдийн агуулахын улаанбуудайн нөөцийг гурилд шилжүүлж тооцсон. Харин нийслэл, орон нутгийн мухлаг, жижиг дэлгүүр, айл өрхийн түвшинд хадгалсан нөөц, мөн хөдөө орон нутгийн төмс, хүнсний ногооны жижиг зоорийн нөөц ороогүй.

Нийслэлийн хүн амын 2021 оны өвөл, хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан 20 мянган тонн мал, мах бэлтгэж, нөөц бүрдүүлэх ажлыг Нийслэлийн Захирагчийн ажлын албатай хамтран зохион байгуулж байна. Цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан нөөцийн махыг 2020 оны арваннэгдүгээр сарын 14-22-ны өдрийн байдлаар нийт 500 тонн мах нийлүүлжээ. Улаанбаатар хотын зах зээлд махны хангамж, нийлүүлэлт тогтворжсон тул нөөцийн махны худалдааг зогсоосон.

20 ГАРУЙ МЯНГАН ТОНН БҮХ ТӨРЛИЙН ТЭЖЭЭЛ ИМПОРТОЛЖЭЭ

Тэжээл олгох ажлыг зохион байгуулах ажлын хэсгийн мэдээллээр орон нутагт  тэжээл хүргэлтийн ажил дунджаар 40.1 хувийн гүйцэтгэлтэй байна. Өнөөдрийн байдлаар нийт 20 гаруй мянган тонн бүх төрлийн тэжээл импортлоод байна. Ингэснээр 2020 оны арванхоёрдугаар сарын 4-нд хийсэн үнийн судалгаагаар 25 кг савлагаатай хивэгний дундаж үнэ 19465 төгрөг байсан бол тэжээл импортлосноор хойш хивэгний үнэ 17965 төгрөг болж, өмнөхөөс найм орчим хувиар буурсан дүн гарсан.

Сэлэнгэ аймагт 1200, Дорнодод 200, нийслэлд 300 тонн, нийт 1700 тонн өвсний нөөц байна. Зах зээл дээр  20 кг боодолтой өвс 8000-12000 төгрөгийн үнэтэй байна.

“УЛСЫН ХЭМЖЭЭНД НИЙТ 439.7 МЯНГАН ТОЛГОЙ МАЛ ХОРОГДООД БАЙНА”

Монгол Улсын Засгийн газрын 2021 оны хоёрдугаар сарын 17-ны өдрийн хуралданаар Баян-Өлгий аймгийн “Цагааннуур”, Увс аймгийн “Боршоо” хилийн боомтоор малын тэжээл имплортлох арга хэмжээ авчээ. Ингэснээр баруун бүсийн  Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан аймгийн тэжээлийн хангамжийг нэмэгдүүлэх,  хаваржилтын эрсдлийг буруулна.

Энэ оны 2021 оны хоёрдугаар сарын 19-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 439.7 мянган толгой мал хорогджээ. Архангай аймагт 28.3 мянга,  Баянхонгорт 219.3 мянга, Говь-Алтайд 31.9 мянга, Өвөрхангайд  33.7 мянга, Төв аймагт 36.4 мянга буюу 365.4 мянган мал хорогдсон нь нийт хорогдлын 83.1 хувийг эзэлж байна.

Мөн энэ оны хоёрдугаар сарын 10-ны байдлаар 10 аймгийн 5637 малчин өрхийн 3.9 сая  толгой мал  бусад Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Булган, Говь-Сүмбэр, Сэлэнгэ аймгийн нутагт отроор өвөлжиж байна. Мөн Улсын тусгай хамгаалалттай болон хилийн зурвас газарт 4640 малчин өрхийн 2.1 сая толгой, нийт 10277 малчин өрхийн 5.2  сая толгой мал отроор өвөлжөөд одоо хаваржиж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Эрдэнэт 2021-02-19 64.119.18.98

БулганыЗасаг дарга 200 гаруй саяар жип аваг л дээ, хөөрхий, хүн чинь хамгийн эрхэм зорилтоосоо л ажлаа эхлэнэ шүү дээ, Булганыхан та нар яаж 4 жил болноо нтр гээд шаналаад яахав, Тавилан юм даа

Avatar

Зочин 2021-02-19 202.131.225.197

hariulj diilehgui bol ter olon malaar yaanaa. belcheer ch baihgui bolloo. myangat malchin neree aldahgui gej nerelhej baigaa baih daa orkuud mahalj zaraach

Avatar

Зочин 2021-02-19 217.182.192.217

Салбарын сайдууд нь УЯАЧ нар байхад ХАА-н салбар урагш нэг алхах уу? МАН-ын засаг нүүрэн дээрээ худлаа эвий мниь гээд, ардуураа хэзээ ч хөгжүүлэх сонирхолгүй. Малчдыг малтай нь адилхан л байлгах сонирхолтой нь Сайдын болон яамных нь томилгооноос нь үргэлж харагддаг.

Avatar

Зочин 2021-02-19 146.115.161.230

Унахаас нь өмнө зарчихсан бол өөрсөнд нь ашигтай байхсан. Харж баясахаас өөр идгүй малаар яанаа

Avatar

Зочин 2021-02-19 103.26.194.143

Болж өгвөл 40 саяараа хорогдсон бол сайн юмсан

Avatar

ИХ БӨӨ 2021-02-19 202.137.135.35

ӨВӨРХАНГАЙ БАЯНХОНГОР2-Н ГОВИЙН СУМД, ДУНДГОВЬ ӨМНӨГОВЬД ЗУН БОРОО ОРОХГҮЙ ГАН БОЛСООР ЗУД БОЛСООР ОЛОН ЖИЛ БОЛЖ БАЙХАД ТЭНД ХУДАГ ДЭЭР МАЛ ТАМАЛЖ ӨӨРСДӨӨ ЗОВДОГ ХҮМҮҮС ХОХЬ Ш ТЭЭ? МАЛЫ НЬ ЗАРУУЛЖ НҮҮЛГЭЖ ӨӨР ЮМ ХИЙЛГЭХГҮЙ БОЛ УЛСАД Ч ХОРТОЙ ЯДАРГААТАЙ ЮМАА? 10ЖИЛД ГАНЦ УДАА БОРООТОЙ ЗУН БОЛНО ХӨӨРХИЙ ЗОВСООР ДУУСАХАА БОЛИЛ ДОО

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж