Улсын хэмжээнд нийт 439.7 мянган толгой мал хорогджээ

Хуучирсан мэдээ: 2021.02.19-нд нийтлэгдсэн

Улсын хэмжээнд нийт 439.7 мянган толгой мал хорогджээ

Улсын хэмжээнд нийт 439.7 мянган толгой мал хорогджээ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын ахалсан Хүнсний хангамжийн удирдлагын шуурхай штабыг байгуулжээ. Нийслэл, аймгуудаас хоёрдугаар сарын 16-нд тодотгосон судалгаагаар улсын хэмжээнд 20 мянган тонн малын мах, 154.6 мянган тонн гурил, 1.6 мянган тонн гурилан бүтээгдэхүүн, 13.8 мянган тонн төрөл бүрийн будаа, 1.3 мянган тонн хуурай сүү, 1.4 сая ширхэг өндөг, 4 мянган тонн ургамлын тос, 81.8 мянган тонн төмс, 37.2 мянган тонн хүнсний ногоо, 3 мянган тонн элсэн чихэр, 0.9 мянган тонн давсны нөөцтэй байна.

Судалгаанд Улаанбаатар хот, хөдөө орон нутгийн худалдааны зах, төв, дэлгүүрүүд, хүнсний үйлдвэрүүд дэх хүнсний нөөцийг хамруулсан. Мөн дотоодын гурилын үйлдвэрүүдийн агуулахын улаанбуудайн нөөцийг гурилд шилжүүлж тооцсон. Харин нийслэл, орон нутгийн мухлаг, жижиг дэлгүүр, айл өрхийн түвшинд хадгалсан нөөц, мөн хөдөө орон нутгийн төмс, хүнсний ногооны жижиг зоорийн нөөц ороогүй.

Нийслэлийн хүн амын 2021 оны өвөл, хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан 20 мянган тонн мал, мах бэлтгэж, нөөц бүрдүүлэх ажлыг Нийслэлийн Захирагчийн ажлын албатай хамтран зохион байгуулж байна. Цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан нөөцийн махыг 2020 оны арваннэгдүгээр сарын 14-22-ны өдрийн байдлаар нийт 500 тонн мах нийлүүлжээ. Улаанбаатар хотын зах зээлд махны хангамж, нийлүүлэлт тогтворжсон тул нөөцийн махны худалдааг зогсоосон.

20 ГАРУЙ МЯНГАН ТОНН БҮХ ТӨРЛИЙН ТЭЖЭЭЛ ИМПОРТОЛЖЭЭ

Тэжээл олгох ажлыг зохион байгуулах ажлын хэсгийн мэдээллээр орон нутагт  тэжээл хүргэлтийн ажил дунджаар 40.1 хувийн гүйцэтгэлтэй байна. Өнөөдрийн байдлаар нийт 20 гаруй мянган тонн бүх төрлийн тэжээл импортлоод байна. Ингэснээр 2020 оны арванхоёрдугаар сарын 4-нд хийсэн үнийн судалгаагаар 25 кг савлагаатай хивэгний дундаж үнэ 19465 төгрөг байсан бол тэжээл импортлосноор хойш хивэгний үнэ 17965 төгрөг болж, өмнөхөөс найм орчим хувиар буурсан дүн гарсан.

Сэлэнгэ аймагт 1200, Дорнодод 200, нийслэлд 300 тонн, нийт 1700 тонн өвсний нөөц байна. Зах зээл дээр  20 кг боодолтой өвс 8000-12000 төгрөгийн үнэтэй байна.

“УЛСЫН ХЭМЖЭЭНД НИЙТ 439.7 МЯНГАН ТОЛГОЙ МАЛ ХОРОГДООД БАЙНА”

Монгол Улсын Засгийн газрын 2021 оны хоёрдугаар сарын 17-ны өдрийн хуралданаар Баян-Өлгий аймгийн “Цагааннуур”, Увс аймгийн “Боршоо” хилийн боомтоор малын тэжээл имплортлох арга хэмжээ авчээ. Ингэснээр баруун бүсийн  Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан аймгийн тэжээлийн хангамжийг нэмэгдүүлэх,  хаваржилтын эрсдлийг буруулна.

Энэ оны 2021 оны хоёрдугаар сарын 19-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 439.7 мянган толгой мал хорогджээ. Архангай аймагт 28.3 мянга,  Баянхонгорт 219.3 мянга, Говь-Алтайд 31.9 мянга, Өвөрхангайд  33.7 мянга, Төв аймагт 36.4 мянга буюу 365.4 мянган мал хорогдсон нь нийт хорогдлын 83.1 хувийг эзэлж байна.

Мөн энэ оны хоёрдугаар сарын 10-ны байдлаар 10 аймгийн 5637 малчин өрхийн 3.9 сая  толгой мал  бусад Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Булган, Говь-Сүмбэр, Сэлэнгэ аймгийн нутагт отроор өвөлжиж байна. Мөн Улсын тусгай хамгаалалттай болон хилийн зурвас газарт 4640 малчин өрхийн 2.1 сая толгой, нийт 10277 малчин өрхийн 5.2  сая толгой мал отроор өвөлжөөд одоо хаваржиж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж