Солонгосын ихэр волейболчдын булхай дэлгэгдэж, багаасаа хөөгджээ

Хуучирсан мэдээ: 2021.02.19-нд нийтлэгдсэн

Солонгосын ихэр волейболчдын булхай дэлгэгдэж, багаасаа хөөгджээ

Солонгосын ихэр волейболчдын булхай дэлгэгдэж, багаасаа хөөгджээ

Өмнөд Солонгосын волейболын үндэсний шигшээ багийн ихэр тамирчид дунд сургуульд байхдаа үеийнхээ хүүхдүүдийг дээрэлхдэг байсан нь илчлэгдэж, шигшээ багаасаа хөөгджээ. Өдгөө 24 настай ихэр волейболын тамирчид гаргасан үйлдэлдээ хүлцэл өчсөн бөгөөд өсвөр насны хүүхдүүдийн гаргадаг зан авир, үйлдэл гэжээ.

Ихэр тамирчдын нэг болох Да Ён инстаграм хуудаснаа “Хохирогч болсон хүмүүсийн сэтгэлзүйд зовлон учруулсандаа харамсч байна. Багаасаа л хамтдаа хөлсөө урсгаж, тоглож байсан багынхаа найзуудад муухай дурсамж, сэтгэлийн шарх өгч, жоохон хүүхэд шиг аашилсандаа хүлцэл өчье” хэмэээсэн бол нөгөө ихэр нь болох Жэ Ён мөн инстаграм хуудаснаа “Өсвөр насандаа гаргаж байсан үг, үйлдлээс минь болж гомдож, зовсон хүмүүсээс хүлцэл өчье. Би хэлсэн муухай үг, хийсэн буруу үйлдлээ хэзээ ч мартахгүй, цаашдаа илүү төлөвшинө” гэв.

Ихрүүд дунд сургуулийнхаа найзуудтай уулзаж, биечлэн уучлалт гуйхыг хүсч байгаа гэнэ.

Ихрүүдэд дээрэлхүүлж байсан нэгэн хохирогч цахим сүлжээнд “Одоогийн байдлаар тэдэнд дээрэлхүүлж байсан дөрвөн хохирогч байна. Гэхдээ илүү олон хохирогч байгаа. Бид насаа хэлэхгүй. Мөн өөрсдийгөө илчлэх зүйл хэзээ ч хийхгүй. Бид 10 жилийн өмнөх хар бараан дурсамжаа санахгүй байхыг хичээсэн. Гэвч тэдний цахим сүлжээнд оруулсан бичлэгийг хараад мартахгүй байж чадсангүй. Уг нь тэднийг одоо илүү төлөвшсөн байх гэж бодсон юм” хэмээн бичжээ.

Өмнөд Солонгосын волейболын холбооноос саяхан мэдэгдэл гаргаж, ихэр тамирчдыг ирэх Токиогийн олимп болон 2021 оны үндэстнүүдийн лигт оролцох бүрэлдэхүүнд багтаахгүй гэдгээ мэдэгджээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
135
ХарамсалтайХарамсалтай
48
ХахаХаха
36
ТэнэглэлТэнэглэл
36
БурууБуруу
34
ЗөвЗөв
14
ГайхмаарГайхмаар
13
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж