Шатрын дэлхийн аваргад Төрийн банк оролцож байна | News.MN

Шатрын дэлхийн аваргад Төрийн банк оролцож байна

Шатрын дэлхийн аваргад Төрийн банк оролцож байна

Шатрын дэлхийн аварга шалгаруулах Корпорациудын анхдугаар онлайн тэмцээн энэ сарын 19-нээс 21-нд болно. Тэмцээнд 78 улсын 282 багийн 1467 шатарчин оролцох бөгөөд дэлхийн топ 30 их мастер багт багтан тоглох мэдүүлгээ өгөөд байгаа аж.

Тус тэмцээнд оролцох дэлхийн топ корпорациудаас дурьдвал: “Credit Suisse”, “Microsoft”, “Deutsche bank”, “Paypall”, “Emirates”, “Bosch”, “Google”, “Goldman Sachs”, “Chase”, “Oracle”, “Deloitte”, “Bloomberg”, “American Express”, “Morgan Stanley”, “Samsung Electronics”, “Amazon” зэрэг  шилдэг компаниудын нэрийн өмнөөс их мастерууд өрсөлдөх юм. Харин анхдугаар тэмцээнд  дэлхийн супер их мастер Магнус Карлсэн Киндеред группын 1-р ширээнд тоглох бол ОХУ-ын супер их мастер Ян Алекса́ндрович Непо́мнящий Сбер банкны 1-р ширээнд, Голландын их мастер Аниш Кумар Гири Европа группын 1-р ширээнд тоглохоор мэдүүлгээ өгчээ.

Тус тэмцээн нь ямарваа нэгэн төлбөр хураамжгүй цахимаар зохион байгуулагдаж байгаа бөгөөд Монгол Улсаа төлөөлөн Оюуны спортыг дэмжигч, Төрийн банкнаас дараах бүрэлдэхүүнийг Корпорациудын дэлхийн аваргад оролцуулахаар бэлтгэл сургуулилтыг базааж байна. Багийн ахлагч Арена Их мастер И.Отгонбат оролцох бол 1-р ширээнд Төрийн банкны ажилтан, тамирчин Их мастер Ц. Батчулуун, 2-р ширээнд Төрийн банкны "Зам тээврийн яам" Тооцооны төвийн захирал Ж. Цогзолбоо, 3-р ширээнд Их мастер Б. Мөнгөнтуул, 4-р ширээнд Төрийн банкны "Нарлаг дэнж" Тооцооны төвийн захирал Г. Лхагвадорж, 5-р ширээнд Төрийн банкны элч тамирчин дэлхийн шатрын холбооны мастер Д. Мөнхзул, 6-р ширээ Төрийн банкны "Өргөө" Тооцооны төвийн захирал С. Содгэрэл нар Монгол Улсаа төлөөлөн оролцох юм байна.

Тэмцээнийг 47.5 сая хэрэглэгчтэй www.chess.com вэбсайт шууд дамжуулна.

Дээрх шилдэг компаниудтай өрсөлдөж, Монгол Улсаа төлөөлөн тэмцээнд оролцох шатарчиддаа өндөр амжилтыг хүсье!

Багуудын жагсаалт: www.chess-results.com/tnr549090.aspx?lan=1&art=16&flag=30

Арга хэмжээний вэбсайт: https://worldcorporate.fide.com

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-02-19 51.89.153.65

—– Шилдэг эротик клубт тавтай морилно уу — https://tinyurl.com/y9mh59ld

Avatar

Зочин 2021-02-19 202.21.100.164

Монгол улсаас Голомт, Капитрон, Төрийн банк гэсэн 3 компани оролцож байгаа юм. Багт урилгаар гадны өндөр зэрэглэлийн 1 тоглогч, бусад нь ажилтнууд байх ёстой юм. Энд харин Их мастер Батчулуун, Мөнгөнтуул хоёрын аль нэг нь Төрийн банкны ажилтан юм байх даа биш бол тэмцээний дүрэм зөрчиж байна гэсэн үг

Avatar

Зочин 2021-02-19 64.119.17.66

Хичээгээрэй амжилт хүсье

Avatar

гарчиг 2021-02-19 202.126.90.5

шатрын дэлхийн аврага -д оролцох …. гарчиг энэ тэр байнаа байна. оролцох гэдэг нь харин үнэн үг юм…. "corporate" гэсэн тодотгол нь хаана байна вэ?

Avatar

Зочин 2021-02-19 133.5.56.9

Mundag bna, bugded n undur amjiltiig husie!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж