Испанид хаант засаглалаа эсэргүүцэж, цагдаа, иргэдийн дунд хүчтэй мөргөлдөөн үүсэв

Хуучирсан мэдээ: 2021.02.19-нд нийтлэгдсэн

Испанид хаант засаглалаа эсэргүүцэж, цагдаа, иргэдийн дунд хүчтэй мөргөлдөөн үүсэв

Испанид хаант засаглалаа эсэргүүцэж, цагдаа, иргэдийн дунд хүчтэй мөргөлдөөн үүсэв

Испанийн эрх баригчид хаант засаглалыг шүүмжлилсэн репперийг баривчилж хорьсонд иргэд бухимдан гурав дахь өдрөө цагдаа нартай мөргөлдөж байна. Мөргөлдөөнд нэг эмэгтэй сохорч, 50 гаруй хүн баривчлагдсан гэнэ. Ялангуяа Валенсия хотод өчигдөр/2021.2.18/ иргэд, цагдаа нарын хооронд ширүүн мөргөлдөөн болж, эрх баригчид нисдэг тэрэг илгээн иргэдийг тараасан байна. Мөргөлдөөний үеэр хэд хэдэн хүн бэртсэн бөгөөд цахим орчинд цацагдсан дүрс бичлэгүүдээс харахад иргэд цагдаа руу чулуу, шил зэргийг шидэж, эсэргүүцжээ.

Мөргөлдөөн Барселона хотод энэ долоо хоногт эхэлсэн бөгөөд ийнхүү гурав дахь хоног дээрээ улам ширүүсч иргэд хэд хэдэн машин, хогны сав, байшин шатаасан байна. Иргэдийн тэмцэл ширүүсч байгаад эрх баригчид санаа зовж, цагдаа нарын хүчийг нэмж, нисдэг тэрэг дайчлан, замуудыг хааж байгаа гэнэ.

Реппер Пабло Хаселийг цахим хуудсандаа эзэн хаан асан Жуан Карлосыг авлига авсан хэмээн удаа дараа шүүмжилж, терроризмыг дэмжсэн гэх үндэслэлээр энэ сарын 16-нд есөн сар хорих ял оноосноос эхэлсэн мөргөлдөөн эхэлжээ. Ард иргэд болсон явдлаас болж Испанид үг хэлэх эрх чөлөө алга хэмээн бухимдах болжээ. Иргэдийн бухимдал улсөрчдийн чихэнд хүрч, зарим улстөрчид баг бүрдүүлэн засгийн газраас Хаселийг өршөөхийг хүссэн байна.

Эх сурвалж: RT.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж